2020/10/28
USD 2,811

Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

О.Шүрэнцэцэг
2020/10/01

Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Соёо багийн “Эвт хөндий” гэдэг газар есдүгээр сарын 30-ны 17:02 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Одон Орон Геофизикийн Хүрээлэнгээс мэдээлэв.

Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газраас тус сумын Засаг даргаас тодруулахад "Иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй" гэж мэдэгдсэн байна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна