Сэтгүүлчдийг төрийн ордонд хоттой хонь шиг хорьсон хэвээр байна

О.Шүрэнцэцэг
2020/10/01

УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ  хийсэн юм. Парламентын сэтгүүлчид төрийн ордонд хоттой хонь шиг хорьсон хэвээр байна. Энэ талаар парламентын сэтгүүлчид байр сууриа илэрхийллээ.


Парламентын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч  Ж.Алтангэрэл

Улс төрчид сэтгүүлчдэд мэдээлэл өгөх эсэх нь тухайн хүний эрхийн асуудал. Татгалзаж болно.Татгалзаж байна гэдгийг мэдээлж болно. Тухайн хүний эрх учраас үүнд хэвлэлийнхэн хүндэтгэлтэй хандах хэрэгтэй.Төрийн ордонд зөвшөөрөгдсөн хэд хэдэн тодорхой цэгүүдийн тоог нэмэх, байнгын хорооны хуралдаанд сайт, сонины сэтгүүлчид нээлттэй суудаг байя гэдэг хэд хэдэн санал гаргасан. Цаашид энэ боломжийг нээх ёстой.


itoim.mn сайтын сэтгүүлч Л.Одончимэг

Төрийн ордонд хүссэн мэдээллээ авах ямар ч боломжгүй байгаа. Ярилцлага авах гишүүнтэйгээ цагаа товлоод, хамгаалалтын албанд нэрээ өгөх оръё гэсэн ч оруулахгүй гэсэн. Хавраас хойш ажлаа хийх боломжгүй болсон. Цаанаас тараасан мэдээллийг нь аваад, чуулганыг онлайнаар дамжуулаад л сууж байна. 

 Eguur.mn сайтын эрхлэгч Ж.Мядагбадам

Сэтгүүлчд Төрийн ордноос хүссэн мэдээллээ авах боломжгүй болоод хоёр чуулган дамнаж байна. Намрын чуулган сэтгүүлчдэд нээлттэй, хүссэн мэдээллээ авах боломжийг бүрдүүлээд эхлэх болов уу гэсэн хүлээлт байлаа. Гэтэл тэгсэнгүй. 

Коронавирусээр далимдуулан хэвлэлийг, сэтгүүлчдийг зориуд хааж, боож байна. Иймд цаг үед хэвлэл мэдээллийн байгууллагууд ,сэтгүүлчид нэгдэн, тодорхой үр дүнд хүрэх хэрэгтэй.


News.mn сайтын сэтгүүлч Ш.Адъяамаа 

Өнгөрсөн хавраас хойш ийм хязгаарлагдмал нөхцөлд сэтгүүлчид ажиллаж байна. Хэдийгээр хөл хориог цуцалсан Төрийн ордонд сэтгүүлчид ажиллах эрх хаалттай хэвээр байгаа. Сэтгүүлчид өөрсдөө хүссэн үед л ярилцлага, тодруулга авах боломжтой. Энэ байдлыг өөрчлөх болов уу гэж хару байлаа. Бид мэдээллийг нээлттэй авмаар байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​“Дижитал Концепт” компани Монгол Улсын "ТОП 11 дэх аж ахуйн нэгж"-ээр шалгарлаа 8 цагийн өмнө
“Хүүхдийн спорт цогцолбор"-ын барилгын ажил эхэллээ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК ТОП-100 ААН-д дахин шалгарч, амжилтаа бататгалаа 9 цагийн өмнө
Ерөнхийлөгчийн эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 10 цагийн өмнө
Премиум нэксус ХК монгол улсын топ-100 аж ахуйн нэгжээр 6 дахь удаагаа шалгарч 7-р байранд эрэмбэлэгдлээ 10 цагийн өмнө
“Зүүн хойд азийн соёл судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 11 цагийн өмнө
Эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Ш.Эрдэнэбат: Ноолуурыг эс тооцвол арьс ширийг хогийн цэг дээр хаяж байна 12 цагийн өмнө
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК анх удаа төрийн өмчит топ-10 аж ахуйн нэгжийн 6 дугаарт эрэмбэлэгдлээ 12 цагийн өмнө
ХААН Банк "ТОП-100 аж ахуйн нэгж"-ийн 3-рт эрэмбэлэгдлээ 12 цагийн өмнө
ГРИЙН ГРУПП ТОП-100 ААН-ийн 47-р байрт шалгарлаа 14 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 16 иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
“Улаанбаатар Амазонс” баг хоёрдугаар байр эзэллээ 16 цагийн өмнө
“Сэлбэ дэд төв”-ийн орон сууцнуудын ахуйн хэрэглээний усыг зэс шугам хоолойгоор холбож шийднэ 16 цагийн өмнө
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана 16 цагийн өмнө
Дөрвөн дүүрэгт 17:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлана 16 цагийн өмнө
Өнөөдөр Улаанбаатар хотод 60% бороотой 17 цагийн өмнө
DUUREN CUP 2026: Монголын esport-ийн шинэ авьяастнуудыг нээх боломж Өчигдөр
Улаанбурхан өвчний гурван шинэ тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Төвийн аймгууд болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр