Монгол улс саарал жагсаалтад орох уу орохгүй юу асуудал яригдаж байгаа. Олон улсаас ажлын хэсэг гарсан бөгөөд манай улсад ажиллаж байгаа юм.
“Саарал жагсаалт”-руу орж болзошгүй тухай анхааруулга ирснээс хойш гүйцэтгэл дутуу 20 зөвлөмжөөс 16-г нь, хэрэгжилтийн 11 үзүүлэлтээс долоог нь манай улс богино хугацаанд ахиулжээ. Гэсэн хэдий ч дөрвөн үзүүлэлт хоцрогдолтой хэвээр. Мөнгө угаахтай холбоотой дорвитой хэрэг шийдэгдээгүй, банк бусын салбарт хяналт шалгалтын хүч дутмаг, нягтлан бодогчдын институт зэрэг мэргэжлийн байгууллагуудад эрсдэлийн үнэлгээ хийдэггүй, Хойд Солонгос буюу үй олноор хөнөөх зэвсэгтэй улстай хөдөлмөрийн харилцаатай байгаа, зэвсэг техник наймаалсан зэрэг нь манай улсыг хойш татахад хүргэсэн юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна