Богдхан ууланд самар түүж байгаад алга болсон эрэгтэйн цогцсыг олжээ

О.Шүрэнцэцэг
2020/10/02

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Богдхан уулын Төр хурхын аманд самар түүж явсан нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны харьяат иргэн /37 настай, эрэгтэй П, мөн дүүргийн 14 дүгээр хорооны харьяат иргэн 44 настай, эрэгтэй М нар төөрсөн тухай дуудлагыг аравдугаар сарын 1-ний өдрийн 03:12 цагт хүлээн авсан. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги-105-ын алба хаагчид 25 км зам туулан 03:47 цагт очиж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй.

Иймд мөн өдрийн 09:00 цагт хүч нэмэгдүүлэн тус ангийн алба хаагчид, Хан-Уул дүүргийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 18:13 цагт Богдхан уулын Төр хурхын амны баруун энгэрээс иргэн М-ийг эсэн мэнд, иргэн П /37 настай, эрэгтэй/-ийн цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​“Дижитал Концепт” компани Монгол Улсын "ТОП 11 дэх аж ахуйн нэгж"-ээр шалгарлаа 10 цагийн өмнө
“Хүүхдийн спорт цогцолбор"-ын барилгын ажил эхэллээ 11 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК ТОП-100 ААН-д дахин шалгарч, амжилтаа бататгалаа 11 цагийн өмнө
Ерөнхийлөгчийн эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 12 цагийн өмнө
Премиум нэксус ХК монгол улсын топ-100 аж ахуйн нэгжээр 6 дахь удаагаа шалгарч 7-р байранд эрэмбэлэгдлээ 12 цагийн өмнө
“Зүүн хойд азийн соёл судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 13 цагийн өмнө
Эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 13 цагийн өмнө
Ш.Эрдэнэбат: Ноолуурыг эс тооцвол арьс ширийг хогийн цэг дээр хаяж байна 14 цагийн өмнө
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК анх удаа төрийн өмчит топ-10 аж ахуйн нэгжийн 6 дугаарт эрэмбэлэгдлээ 14 цагийн өмнө
ХААН Банк "ТОП-100 аж ахуйн нэгж"-ийн 3-рт эрэмбэлэгдлээ 14 цагийн өмнө
ГРИЙН ГРУПП ТОП-100 ААН-ийн 47-р байрт шалгарлаа 16 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 16 иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
“Улаанбаатар Амазонс” баг хоёрдугаар байр эзэллээ 18 цагийн өмнө
“Сэлбэ дэд төв”-ийн орон сууцнуудын ахуйн хэрэглээний усыг зэс шугам хоолойгоор холбож шийднэ 18 цагийн өмнө
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана 18 цагийн өмнө
Дөрвөн дүүрэгт 17:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлана 18 цагийн өмнө
Өнөөдөр Улаанбаатар хотод 60% бороотой 19 цагийн өмнө
DUUREN CUP 2026: Монголын esport-ийн шинэ авьяастнуудыг нээх боломж Өчигдөр
Улаанбурхан өвчний гурван шинэ тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Төвийн аймгууд болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр