Төгрөг чангарах нөхцөл бүрдэж эхэллээ

О.Шүрэнцэцэг
2020/10/02

Төгрөг он гарснаас хойш 4.4 хувиар суларсан ч 8 дугаар сарын 23-аас хойш тогтворжиж эхэллээ. Учир нь валютын ханшид нөлөөлөгч эдийн засгийн суурь хүчин зүйл, үзүүлэлтүүдэд эерэг өөрчлөлт гарч, хүлээлт өөрчлөгдсөнтэй холбоотой юм. Тухайлбал,  гадаад худалдаа, валютын урсгал талаас харвал экспортын хэмжээ 2020 оны 1 дүгээр улирлаас 3 дахин нэмэгдэж, төлбөрийн тэнцлийн алдагдал 2020 оны 7 дугаар сард өмнөх сараас 300 сая ам.доллараар сайжирсан. Мөн Ковид-19 цар тахлын эсрэг Монгол Улсын эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах, эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй үйл ажиллагааг дэмжих үүднээс Олон улсын байгууллагуудаас 300 сая ам.долларын тусламж, дэмжлэгийг үзүүлээд байгаа нь ийнхүү ханш тогтворжих нөхцөлийг бүрдүүлжээ.

Тэгвэл цаашид төгрөг чангарах нөхцөл бүрдэхээр харагдаж байна. Учир нь эдийн засаг дахь мэдээллүүдээс үзэхэд Монгол Улсын Засгийн газар энэ долоо хоногт бага хүүтэй буюу 5.3 хувийн хүүтэй 600 сая ам.долларын “номад” бондыг олон улсын зах зээлд босгосон нь манай улсын Гадаад валютын нөөцөд томоохон дэмжлэг болох бөгөөд Монгол Улс 2022 оныг дуустал гадаад өр төлбөрийн дарамтгүй байх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.  Үүнээс гадна бас нэгэн өөдрөг мэдээлэл бол манай улс ФАТФ олон улсын санхүүгийн байгууллагын саарал жагсаалтаас энэ сард гарахаар байгаа тухай мэдээллийг албаныхаас өгч байгаа нь ханшинд мэдээллээс үүдсэн эмзэг байдлыг бууруулахад таатай хүлээлтийг үүсгэж байна.

Түүнчлэн зээлжих зэрэглэл тогтоодог Fitch агентлаг ч мөн төгрөг чангарах төлөвтэй байгааг ээлжит тайландаа тусгажээ. Тодруулбал,  төгрөгийн ам.доллартай тэнцэх ханшийн төлөвөө өмнөх таамгаасаа 25 төгрөгөөр бууруулж ₮2825 гэж тооцсон байна. Өмнө нь 2850 байна гэж үзсэнтэй харьцуулахад төгрөг илүү чанга байна гэж төсөөлжээ. Учир нь манай улсын экспорт сэргэж байгаа нь төгрөгийг дэмжинэ гэж үзсэн байна.  Мөн инфляц нам дор байгаа нь эерэг төгрөг чанаграхад эерэг нөлөөлнө гэжээ.

Эдгээр мэдээллээс үзэхэд төгрөг цаашдаа чангарах төлөвтэй байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​“Дижитал Концепт” компани Монгол Улсын "ТОП 11 дэх аж ахуйн нэгж"-ээр шалгарлаа 10 цагийн өмнө
“Хүүхдийн спорт цогцолбор"-ын барилгын ажил эхэллээ 11 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК ТОП-100 ААН-д дахин шалгарч, амжилтаа бататгалаа 11 цагийн өмнө
Ерөнхийлөгчийн эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 11 цагийн өмнө
Премиум нэксус ХК монгол улсын топ-100 аж ахуйн нэгжээр 6 дахь удаагаа шалгарч 7-р байранд эрэмбэлэгдлээ 12 цагийн өмнө
“Зүүн хойд азийн соёл судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 13 цагийн өмнө
Эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 13 цагийн өмнө
Ш.Эрдэнэбат: Ноолуурыг эс тооцвол арьс ширийг хогийн цэг дээр хаяж байна 14 цагийн өмнө
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК анх удаа төрийн өмчит топ-10 аж ахуйн нэгжийн 6 дугаарт эрэмбэлэгдлээ 14 цагийн өмнө
ХААН Банк "ТОП-100 аж ахуйн нэгж"-ийн 3-рт эрэмбэлэгдлээ 14 цагийн өмнө
ГРИЙН ГРУПП ТОП-100 ААН-ийн 47-р байрт шалгарлаа 16 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 16 иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
“Улаанбаатар Амазонс” баг хоёрдугаар байр эзэллээ 18 цагийн өмнө
“Сэлбэ дэд төв”-ийн орон сууцнуудын ахуйн хэрэглээний усыг зэс шугам хоолойгоор холбож шийднэ 18 цагийн өмнө
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана 18 цагийн өмнө
Дөрвөн дүүрэгт 17:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлана 18 цагийн өмнө
Өнөөдөр Улаанбаатар хотод 60% бороотой 19 цагийн өмнө
DUUREN CUP 2026: Монголын esport-ийн шинэ авьяастнуудыг нээх боломж Өчигдөр
Улаанбурхан өвчний гурван шинэ тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Төвийн аймгууд болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр