Ц.Даваасүрэн: Хүүхдийн мөнгө энд баас болоод, Эрээнд хөрөнгө оруулалт болдог

О.Шүрэнцэцэг
2020/10/02

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

Төсөв дээр хүүхдийн мөнгө байгаа. Энэ жилийн хүүхдийн мөнгө гүйцэтгэлээр 1.9 их наяд хүрсэн байна. Гэвч энэ нь хэрэглээг нэмэгдүүлдэг.  Хүүхдийн мөнгө валютын нөөцийг бууруулж, ханш өсгөж, эргээд ард иргэдэд дарамт болдог. Та нар үүнийг шууд хэлдэг баймаар байна. Тэгэхгүй бол биднийг хэлэхээр улстөржүүлдэг. Хүүхдийн мөнгө энд баас болоод, Эрээнд хөрөнгө оруулалт болдог. Ирэх зургаадугаар сар болтол ахиад нэг их наяд төгрөгийг хүүхдийн мөнгөнд зарцуулах нь. Бид зоригтой арга хэмжээ авч чадахгүй хэр нь халамжийг хавтгайруулж байна. Сум бүрт 1 тэрбум төгрөгөөр таван үйлдвэр барихад асуудал шийдэгдэнэ. 100 мянган төгрөг хэдхэн өдрийн хоол шүү дээ. Ийм юмыг манай санхүүгийн байгууллага хэлдэг баймаар байна. Харин хүүхдийн мөнгийг яг хэрэгцээтэй хэсэгт нь өгдөг бол өөр хэрэг. Ингэж хийдэг Ерөнхий сайд байвал энэ улс орон босоод ирнэ. 

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн

Төв банк оруулж ирж байгаа мөнгөний бодлогоо Төсвийн бодлоготой нийцтэй байхаар тооцож оруулж ирсэн. 2020 оны төсвийн алдагдал 12 хувьтай байгаа. Тиймээс мөнгөний бодлоготой нийцтэй байхын тулд хатуу байлгах ёстой. Гэтэл зөөлөн явж байгаа. Тэр ч утгаараа найман хувь гэж бодлогын хүүгээ зөөллөсөн. Энэ онд Монгол Улсын импорт 11 хувиар буурсан. Хэрэглээний бүтээгдэхүүний импорт 1.6 тэрбум ам.доллар байдаг. Эдийн засгаа ерөнхийд нь дэмжих үүднээс өрхийн орлогыг алдагдуулахгүй хадгалах бодлого барьж хүүхдийн мөнгө олгож байгаа. Үүнд Монголбанк байр сууриа илэрхийлэхгүй. Энэ оны статистикаас харахад өрхийн орлого, хэрэглээ буураагүй байгаа нь эдийн засгийн дарамтыг зөөлрүүлж байна гэж харж байгаа.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
102.89.47.215
2023/11/21
0
0
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах
Шинэ мэдээ
​“Дижитал Концепт” компани Монгол Улсын "ТОП 11 дэх аж ахуйн нэгж"-ээр шалгарлаа 12 цагийн өмнө
“Хүүхдийн спорт цогцолбор"-ын барилгын ажил эхэллээ 13 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК ТОП-100 ААН-д дахин шалгарч, амжилтаа бататгалаа 13 цагийн өмнө
Ерөнхийлөгчийн эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 13 цагийн өмнө
Премиум нэксус ХК монгол улсын топ-100 аж ахуйн нэгжээр 6 дахь удаагаа шалгарч 7-р байранд эрэмбэлэгдлээ 13 цагийн өмнө
“Зүүн хойд азийн соёл судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 14 цагийн өмнө
Эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 15 цагийн өмнө
Ш.Эрдэнэбат: Ноолуурыг эс тооцвол арьс ширийг хогийн цэг дээр хаяж байна 16 цагийн өмнө
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК анх удаа төрийн өмчит топ-10 аж ахуйн нэгжийн 6 дугаарт эрэмбэлэгдлээ 16 цагийн өмнө
ХААН Банк "ТОП-100 аж ахуйн нэгж"-ийн 3-рт эрэмбэлэгдлээ 16 цагийн өмнө
ГРИЙН ГРУПП ТОП-100 ААН-ийн 47-р байрт шалгарлаа 18 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 16 иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
“Улаанбаатар Амазонс” баг хоёрдугаар байр эзэллээ 19 цагийн өмнө
“Сэлбэ дэд төв”-ийн орон сууцнуудын ахуйн хэрэглээний усыг зэс шугам хоолойгоор холбож шийднэ 19 цагийн өмнө
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана 19 цагийн өмнө
Дөрвөн дүүрэгт 17:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлана 20 цагийн өмнө
Өнөөдөр Улаанбаатар хотод 60% бороотой 20 цагийн өмнө
DUUREN CUP 2026: Монголын esport-ийн шинэ авьяастнуудыг нээх боломж Өчигдөр
Улаанбурхан өвчний гурван шинэ тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Төвийн аймгууд болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр