Эрдэнэт үйлдвэрийн онцгой дэглэм ирэх долоо хоногт дуусна

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой маргаан дэгдэж 2019 оны 3-р сард Монгол улсын Засгийн газар тус үйлдвэрт онцгой дэглэм тогтоосон. Үйл ажиллагааг нь шалгах ажлын хэсэг байгуулагдаж, онцгой дэглэмийн хугацааг хэд хэдэн удаа сунгасан. Удахгүй онцгой дэглэмийн хугацаа ирэх долоо хоногт дуусна. Гэхдээ дахиж сунгах шалтгаан байхгүй гэж Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга  Л.Оюун-Эрдэнэ мэдэгдлээ.


Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлыг шалгах ажлын хэсгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалж байсан. Тус ажлын хэсэг 49 хувийг худалдаж авсан санхүүгийн эх үүсвэрийг тодорхой болгосон гэв.

Эрдэнэт үйлдвэрт онцгой дэлгэм тогтоосноос хойш тус үйлдвэрийн улсад төлдөг татвар эрс нэмэгдсэн гэж ажлын хэсгийн ахлагч мэдэгдлээ. Тодруулбал жилд 350-450 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлдэг байсан бол одоо 1 их наяд гаруй төгрөгийг төсөвт төвлөрүүлж байгаа гэв.

Энэ асуудлыг шалгахын тулд шинээр ажлын хэсэг байгуулсан. Шадар сайд Я.Содбаатар, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр тэргүүтэй ажлын хэсэг асуудлыг эцэслэн тогтооно гэв.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Алдарт Yoshinoya сүлжээ тав дахь салбараа ITC төвд нээлээ 56 минутын өмнө
Ц.Оюунсүрэн: Миний хань О.Гантулга, дүү Ц.Содномдоржтой улсын наадамд хоёр удаа таарч барилдсан 1 цагийн өмнө
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно 1 цагийн өмнө
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 14 цагийн өмнө
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 17 цагийн өмнө
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно 18 цагийн өмнө
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 19 цагийн өмнө
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав 19 цагийн өмнө
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа 20 цагийн өмнө
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 20 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна 20 цагийн өмнө
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ 21 цагийн өмнө
137,740 өрх үерт өртөх эрсдэлтэй байна 21 цагийн өмнө
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ Өчигдөр
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна Өчигдөр
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ Өчигдөр
Засгийн газар ээлжит бусаар хуралдана Өчигдөр
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна Өчигдөр
Улаанбаатарт бага зэргийн бороо орно Өчигдөр
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё Өчигдөр