Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд захидал ирлээ

О.Шүрэнцэцэг
2020/10/05

Сайн байна уу, 

Эрхэм хүндэт МУ-ын Ерөнхий сайд У. Хүрэлсүх танаа өдрийн мэнд хүргэе. 
Намайг Баттогтох овогтой Отгонжаргал гэдэг, 31 настай, нөхөр, 4-н настай хүүгийн хамт амьдардаг. Миний бие  хүнд өвчнөө ялан дийлж эрүүл саруул болоод эх орондоо хайртай үрдээ эсэн мэнд эргээд ирнэ гэсэн итгэл найдвар тээн хол газар хүний нутагт ирээд байна. 
Би 2017 оноос ясны хорт хавдар хэмээх аюулт өвчинөөр өвдөж  2017, 2018 онд хоёр удаа хагалгаанд орсон боловч хавдар дахиж Монголд дахин мэс засал хийх боломжгүй гадаадад эмчилгээнд явах шаардлагатай болсон юм. Гадаадад эмчлүүлэхийн чин хүслэн болж гадны олон эмнэлэгүүдэд хандсан боловч ковид-19-ийн улмаас эмнэлэгүүд нааштай хариу өгөхгүй байсаар энэ 8-р сард Солонгосын 1 эмнэлэгээс эмчлэгдэх боломжтой, яаралтай ирж хяналтанд орж эмчилгээгээ эхлүүлж болно гэсэн хариу ирж сэтгэлд минь итгэл найдвар бий болоод өдөр хоног тоолон байж ирээд байгаа нь энэ юм. 
Үнэндээ надад гадаададын өндөр төлбөртэй эмнэлэгт эмчлүүлэх хангалттай мөнгө байхгүй ээ. Эмнэлэгээс анхны байдлаар ирүүлсэн эмчилгээний үнийн саналаар эмчилгээний төлбөрийн 10 хувь болон оношлогоо, шинжилгээний төлбөрөө гэр бүл, ах дүүс, хамаатан садан найз нөхөд, нутгийн ахан дүүс, таних танихгүй сайхан сэтгэлт ард түмнийхээ хандив тусламжаар бүрдүүлж эмнэлэгийн дансанд байршуулан эмчилгээний виз гаргуулж зөвхөн 14 хоногийн каринтины мөнгөтэй л БНСУ-д ирээд байгаа юм.  Одоо эмчилгээний төлбөрөөс 110 сая дутуу байгаа юм.
Өдөр шөнөгүй яс яайрах мэт тэсэшгүй ихээр өвдөх аюулт өвчинд бууж өгмөөр, шантармаар үе их байвч надад хүү минь байгаа болохоор амьдрахын тулд би энэ бүхнийг тэсээд гарахаас өөр сонголт надад байхгүй. Энд ирсээр бие минь өмнөхөөсөө ч их өвдөж ядарч байна.
Би эрүүл болж илүү олон жил амьдрахыг үнэхээр их хүсч байна. Би үхлээс айсандаа биш үлдээд хоцрох нялх үрийг минь ямар ирээдүй хүлээх бол гэдгээс маш их айж, эмээж  байна.  Үнэндээ миний өдий зэрэгтэй тэсэж тэвчиж, амьдралд шунаж ирсэн хамгийн том шалтгаан миний хүү. Хүү минь ам нь мурийж, хэл ам нь ойлгогдохгүй болж, өрөөсөн тал минь бөмбөг шиг болсон намайг хөөрхөн шүү ээж минь, та эрүүл болноо гэж надад амьдрах хүсэл урам өгдөг, хөлд орсон цагаасаа л ээжийгээ ар өврөөс минь дэмнэн асарсан. Би ийм их хайраар өдий хүртэл тэсэж ирсэн. 
Би сайхан Монгол орныхоо иргэн болж, сайхан аав ээжийнхээ хайртай үр нь болж төрсөндөө үнэхээр их баяртай байдаг. Эх орон минь ямар сайхан гэдгийг, амьдрах ямар сайхан гэдгийг, эрүүл байна гэдэг ямар сайхан болохыг би одоо нэхэн санаж байна.
Сайхан монгол орны минь нялх балчир үрсээс 80 настай буурай хүртэл хавдар хэмээх аймшигт өвчинд бууж өгч байна. Тэдгээр хүмүүсийн ихэнх нь мөнгөгүйгээсээ боломжгүйгээсээ болоод ганцхан амьдрах амьдралаа харамсалтайгаар зовж шаналан  дуусгаж байна. 
Тэдгээр олон олон зовлон нэгт хүмүүсийнхээ төлөө ч болов энэхүү хавдар хэмээх өвчнийг ялан дийлэхийг, тэмцэж зүтгэвэл болдог гэдгийг харуулж урам өгөхийг чин сэтгэлээсээ хүсч байгаагийн хувьд би бууж өгөхгүй тэмцсээр байна. 
Өдий хүртэл тэсч тэвчин, тэмцэж амьдарсан амьдрал минь, олон олон шөнийг аймшигтай өвдөлтийг мэдэрч энэхэн биедээ баймгүй тэвчээрийн тэнгэрийг үзүүлж  өнгөрүүлсэн энэ их хүчин чармайлтаа хий дэмий зүйл болгохгүйн тулд өөрийнхөө хэмжээнд, гэр бүлийнхээ хэмжээнд тэмцэн байж ирээд байна.  
Миний энэхүү ясны хавдарын хувьд эмчилгээний зардал мөнгө хангалттай байвал  эмчлэгдэх бүрэн боломжтой хавдар, монгол улсад л эмчлэгдэх боломжгүй энэ талын туршлага бага байгаа болохоос яг над шиг ясны хавдараа ялан дийлж эрүүл саруул болоод 20,30 жил амьдарч байгаа хүн дэлхийд маш олон байдаг юм байна.
Азаар миний хавдар олон газар үсэрхийлээгүй болохоор надад амьдрах боломж илүү их байгаа гэсэн.  
Эрхэм Ерөнхий сайд У. Хүрэлсүх танд хамаг зовлонгоо тоочин нулимс дуслуулан байж  энэхүү захиаг бичиж буй шалтгаан бол Монгол улсын иргэн, залуу эх надад амьдрах боломж хайрлаж эмчилгээний зардалын тусламж үзүүлээч хэмээн чин сэтгэлээсээ гуйж байна. Эрүүл л болчихвол би өөрийн чадах хөдөлмөрөө эрхлэн авсан хэмжээгээрээ Монгол улсдаа эргүүлэн төлөх болно.

Таныг  хүндэтгэсэн
Монгол улсын иргэн Шарнууд овогт Баттогтох овогтой Отгонжаргал
БНСУ, Сөүл хот,  2020.10.03 
Утас:77815335, 88991169


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно 32 минутын өмнө
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 13 цагийн өмнө
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 16 цагийн өмнө
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно 17 цагийн өмнө
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 17 цагийн өмнө
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав 18 цагийн өмнө
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа 18 цагийн өмнө
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 19 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна 19 цагийн өмнө
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ 20 цагийн өмнө
137,740 өрх үерт өртөх эрсдэлтэй байна 20 цагийн өмнө
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 22 цагийн өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 23 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ Өчигдөр
Засгийн газар ээлжит бусаар хуралдана Өчигдөр
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна Өчигдөр
Улаанбаатарт бага зэргийн бороо орно Өчигдөр
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё Өчигдөр
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана Өчигдөр
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо Өчигдөр