СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Усны тоолуурын заалтыг илүү бичсэн, сольж тооцсон зэрэг зөрчлүүд их гарч байна

О.Шүрэнцэцэг
2020/10/05

Сүүлийн үед усны төлбөр тооцоог улсын баталгаатай хэмжих хэрэгслийн заалтаар, үнэн зөв авч тооцохгүй байна, усны төлбөр өндөр гарч байна гэсэн иргэдийн гомдол нэлээд ирж байна. Гомдлын дагуу газар дээр нь очиж шалгахад ашиглалтын шаардлага хангахгүй чанаргүй тоолуур суурилагдсан, орон сууцны байгууллагаас тоолуурын заалтыг үнэн зөв авч бичилт хийгээгүй, ажилтнуудын хэмжил зүйн мэдлэг хангалтгүй, иргэд, аж ахуйн нэгжүүдийн дотоод хяналт хангалтгүй зэргээс шалтгаалан улсын баталгааны хугацаа дууссан, баталгаагүй тоолуураар тооцоо хийсэн, усны тоолуурын заалтыг илүү бичсэн, халуун, хүйтэн усны тоолуурын заалтыг сольж тооцсон зэрэг зөрчлүүд их гарч байна. 

Иймд иргэд өөрсдийн хэрэглэж буй тооцоо хийдэг усны тоолуурын улсын баталгааны гэрчилгээ, лац тэмдгийг шалгаж байх, хэрвээ баталгааны хугацаа дууссан, лац тасарсан бол ээлжит баталгаажуулалтад даруй хамруулах, тоолуурын заалтыг үнэн зөв авсан эсэхийг нэхэмжлэх дээр бичсэн тоолуурын заалттай сар бүр тулган шалгаж байх үүрэгтэй. Тоолуурын заалтыг үнэн зөв авсан эсэхэд хяналт тавьж анхаарахдаа дараах зүйлийг анхаарах шаардлагатай. 

Үүнд:
- тоолуур нь улсын баталгааны гэрчилгээтэй, лацтай, баталгааны хугацаа дуусаагүй, лац тэмдэг хөндөгдөөгүй, тоолуур өмнө заавал хог шүүгч суурилагдсан байна.
- тоолуур нь заалт авах, завсар үйлчилгээ хийх боломжтой газар суурилагдсан байх ба хэт өндөр, хэт доор буюу зай багатай, давчуу газарт суурилуулахыг хориглоно.
- тоолуурын гадна тал элдэв бохирдолгүй цэвэр, тоолуурын заалт, лац тэмдэг ил тод харагдаж байна.
- усны төлбөр тооцоог хийхдээ тоолуурын таслалаас өмнөх заалтыг авч тооцно. Таслалын өмнөх цифр хар, таслалын дараах цифр улаан өнгөтэй байх ба үйлдвэрийн алдаанаас шалтгаалан АRZAMAS загварын тоолуурын таслалын дараах цифр хар өнгөтэй байсан ба үүнийг орон сууцны байгууллагаас буруу авч усны төлбөрийг өндөр гаргасан зөрчил илэрсэн.
- ус халаасны төлбөрийг тооцохдоо зөвхөн халуун усны тоолуурын заалтаар тооцно.
ОХУ-ын АРЗАМАС үйлдвэрийн дээрхи усны тоолуурын таслалын дараах тооны 1 цифр хар өнгөтэй буюу үйлдвэрийн алдаатай /9-н тоо өнгөтэй байх ёстой/ байсан.
Энэхүү алдааг орон сууцны ажилтан тоолуурын заалт авахдаа буруу авч, бүхэл оронд оруулан 131 м2-р илүү бичилт хийснийг хяналт шалгалтаар илрүүлж, тухайн айлд заалтын зөрүү болох 168900 төгрөгийг буцаан олгуулав. Төлбөр тооцоонд зөвхөн таслалын өмнөх тоог авдаг байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​“Дижитал Концепт” компани Монгол Улсын "ТОП 11 дэх аж ахуйн нэгж"-ээр шалгарлаа 10 цагийн өмнө
“Хүүхдийн спорт цогцолбор"-ын барилгын ажил эхэллээ 11 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК ТОП-100 ААН-д дахин шалгарч, амжилтаа бататгалаа 12 цагийн өмнө
Ерөнхийлөгчийн эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 12 цагийн өмнө
Премиум нэксус ХК монгол улсын топ-100 аж ахуйн нэгжээр 6 дахь удаагаа шалгарч 7-р байранд эрэмбэлэгдлээ 12 цагийн өмнө
“Зүүн хойд азийн соёл судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 13 цагийн өмнө
Эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 13 цагийн өмнө
Ш.Эрдэнэбат: Ноолуурыг эс тооцвол арьс ширийг хогийн цэг дээр хаяж байна 14 цагийн өмнө
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК анх удаа төрийн өмчит топ-10 аж ахуйн нэгжийн 6 дугаарт эрэмбэлэгдлээ 14 цагийн өмнө
ХААН Банк "ТОП-100 аж ахуйн нэгж"-ийн 3-рт эрэмбэлэгдлээ 14 цагийн өмнө
ГРИЙН ГРУПП ТОП-100 ААН-ийн 47-р байрт шалгарлаа 16 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 16 иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
“Улаанбаатар Амазонс” баг хоёрдугаар байр эзэллээ 18 цагийн өмнө
“Сэлбэ дэд төв”-ийн орон сууцнуудын ахуйн хэрэглээний усыг зэс шугам хоолойгоор холбож шийднэ 18 цагийн өмнө
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана 18 цагийн өмнө
Дөрвөн дүүрэгт 17:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлана 18 цагийн өмнө
Өнөөдөр Улаанбаатар хотод 60% бороотой 19 цагийн өмнө
DUUREN CUP 2026: Монголын esport-ийн шинэ авьяастнуудыг нээх боломж Өчигдөр
Улаанбурхан өвчний гурван шинэ тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Төвийн аймгууд болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр