Төрийн 181 үйлчилгээг www.e-mongolia.mn веб портал болон гар утасны апп-наасаа цахимаар авах боломжтой болсон билээ. Аравдугаар сарын 01-нээс эхлэн дээрх үйлчилгээ нэвтэрснээр тав хоногийн хугацаанд нийтдээ 13 мянга 955 хүн төрийн үйлчилгээг авчээ. Үүний 45 хувь нь утсаар, үлдсэн нь www.e-mongolia.mn веб порталд хандсан талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна