Дөнгөж төрсөн нярайг хоёр метрийн гүнд модон жорлонд хаясан байжээ

О.Шүрэнцэцэг
2020/10/08

Улаанбаатар хотод дөнгөж төрсөн хүүхдээ хоолны газрын ариун цэврийн өрөөний хогийн саванд хаясан хэрэг гарсан. Тэгвэл Өмнөговь аймгийн Цогтцэций суманд  нүүрсний зам дагуух хээр байдаг жорлонд нярай хүүхдээ хаясан хэрэг дахин гарчээ.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт “Таван толгойгоос-Гашуун сухайт” чиглэлийн  нүүрс тээврийн зам дагуу  модон жорлонгууд  байдаг. 2020 оны есдүгээр сарын 25-нд хоёр метр орчмын гүнзгий  жорлонд дөнгөж төрсөн нярайг  подволконд боогоод хаясан хэрэг гарчээ. Нярай охиныг олж, цагдаа, эмнэлэгт хүргэж охины амийг аварсан  тээврийн жолооч Т.Золжаргалтай бид холбогдож мэдээлэл авлаа.

Т.ЗОЛЖАРГАЛ: ЖОРЛОНГООС ОЛСОН ОХИНОО ӨРГӨӨД АВЧИХМААР БАЙНА

Юуны өмнө баяр хүргэе. Маш буянтай ажил хийжээ, охины бие гайгүй гэнэ үү? Охин таныг олж авахад ямар байдалтай байсан бэ?

Баярлалаа. Би уг нь энэ талаар хэнд ч хэлээгүй юм, яаж мэдээлэл олж авсан юм бэ, охины асуудлаар хамаагүй яримааргүй байна. Гэхдээ нэгэнт залгасан учраас мэдээлэл өгье. 2020 оны есдүгээр сарын 25-нд 15 цаг орчмын үед тээвэрт явж байхдаа зам дагуу бие засахаар жорлон орсон. Тэр өдөр нэлээн салхитай байсан,  муур, шувуу шиг зүйл дуугарахаар нь очоод үзтэл ногоон эрээн подволконд боосон нярай хүүхэд эхэстэйгээ жорлонд уйлагнаж байсан. Би тэр дор нь гаргаж аваад ноосон цамцандаа боогоод автомашиныхаа кабинд хэвтүүлээд эмнэлэг, цагдаа дуудсан. 100 гаруй км-ын цаанаас цагдаа, эмнэлгийн хүмүүс цаг гаруйн дараа ирээд охиныг аваад явсан.

Охин тэр чигтээ бохир болсон байсан уу?

Жорлонд хаясан байсан юм чинь ямар л олиг байхав дээ. Би гаргаж аваад нүүрэн хэсгийг нь цэвэрлээд,  ноосон цамцандаа боосон.

Одоо охины бие гайгүй юу, танд мэдсэн зүйл байна уу?

Охиныг жорлонгоос гаргаж авсны  хоёр хоногийн дараа цагдаагийн байгууллагад очиж мэдүүлэг өгсөн. Тэр далимаараа эмнэлэгт байгаа охин дээр эргэж очсон юм. Намайг эмнэлэгт очиход охины ар гэрийнхэн ирчихсэн, ээжийнх нь бие тааруу байгаа бололтой байсан.

Та тээврийн жолоочоор хэдэн жил ажиллаж байна, хаанахын хүн бэ?

Би Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат. Манай гэр Улаанбаатар хотын Налайх дүүрэгт бий. Би тээврийн жолоочоор 10 гаруй жил ажиллаж байна. Манайх гурван хүү, хоёр охинтой,  таван хүүхэдтэй айл. Би нэг зүйлийг бодоод байгаа юм, хэрвээ тэр охины эцэг, эх ар гэр зөвшөөрдөг бол олсон охиноо өргөөд авчихмаар байгаа юм.

Бид энэ талаар ЦЕГ, Өмнөговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаас тодрууллаа. 

Өмнөговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Ц.Өнөржаргал: есдүгээр сарын 25-нд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нүхэн жорлонд унаж, дутуу төрсөн нярайг манай аймгийн нэгдсэн эмнэлгийн нярайн эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн эмчилсэн. Одоогийн байдлаар охины биеийн байдал тогтвортой, ээжтэйгээ хамт энгийн тасагт эмчийн хяналтад хэвтэн эмчүүлж байна.  

Хүүхдээ жорлонд хаясан эмэгтэйг Өмнөговь аймгийн Цагдаагийн газраас олж тогтоожээ.  

ЦЕГ:  Өнгөрсөн сарын 25-ны өдөр 16 цагийн үед Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нярай хүүхэд "нүхэн жорлонгоос оллоо" гэх дуудлага мэдээллийг нэгэн иргэн өгсөн бөгөөд дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас нярайг авч эмнэлэгт хүлээлгэн өгсөн. Мөн нярайн ээж  24 настай "Э"  1, 7 кг охиноо нүхэн жорлонд хаясан байхыг олж тогтоосон.




0
angry
0
care
0
haha
0
liked
3
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​“Дижитал Концепт” компани Монгол Улсын "ТОП 11 дэх аж ахуйн нэгж"-ээр шалгарлаа 13 цагийн өмнө
“Хүүхдийн спорт цогцолбор"-ын барилгын ажил эхэллээ 14 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК ТОП-100 ААН-д дахин шалгарч, амжилтаа бататгалаа 14 цагийн өмнө
Ерөнхийлөгчийн эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 15 цагийн өмнө
Премиум нэксус ХК монгол улсын топ-100 аж ахуйн нэгжээр 6 дахь удаагаа шалгарч 7-р байранд эрэмбэлэгдлээ 15 цагийн өмнө
“Зүүн хойд азийн соёл судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 16 цагийн өмнө
Эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 16 цагийн өмнө
Ш.Эрдэнэбат: Ноолуурыг эс тооцвол арьс ширийг хогийн цэг дээр хаяж байна 17 цагийн өмнө
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК анх удаа төрийн өмчит топ-10 аж ахуйн нэгжийн 6 дугаарт эрэмбэлэгдлээ 17 цагийн өмнө
ХААН Банк "ТОП-100 аж ахуйн нэгж"-ийн 3-рт эрэмбэлэгдлээ 17 цагийн өмнө
ГРИЙН ГРУПП ТОП-100 ААН-ийн 47-р байрт шалгарлаа 19 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 16 иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
“Улаанбаатар Амазонс” баг хоёрдугаар байр эзэллээ 21 цагийн өмнө
“Сэлбэ дэд төв”-ийн орон сууцнуудын ахуйн хэрэглээний усыг зэс шугам хоолойгоор холбож шийднэ 21 цагийн өмнө
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана 21 цагийн өмнө
Дөрвөн дүүрэгт 17:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлана 21 цагийн өмнө
Өнөөдөр Улаанбаатар хотод 60% бороотой 22 цагийн өмнө
DUUREN CUP 2026: Монголын esport-ийн шинэ авьяастнуудыг нээх боломж Өчигдөр
Улаанбурхан өвчний гурван шинэ тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Төвийн аймгууд болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр