“Нөхөн сэргээлт 2024″ үйл ажиллагааг хэрэгжүүлнэ

О.Шүрэнцэцэг
2020/10/08

МУ-ын Засгийн газар 2020-2024 онд үйл ажиллагааны хөтөлбөрт уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, олон жил орхигдсон га талбайд нөхөн сэргээлт хийх ажил тусгагдсан. Монгол улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 30 гаруй мянган га талбайд нөхөн сэргээлт хийх шаардлагатай байгаа бөгөөд 2020-2024 онд 8000 га талбайг нөхөн сэргээх шийдвэрийг Засгийн газар гаргаад байна. Өнөөдөр БОАЖЯ-ны удирдлагууд энэ ажлын хүрээнд анхны уулзалтыг холбогдох албаны хүмүүстэй хийлээ.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “Бид төрөөс маш том үүрэг, хариуцлагыг хүлээгээд байна. Экологийн цагдаагийн албатай хамтран 8000 га талбайг нөхөн сэргээх ажлыг хийхэд шийдэх, өөрчлөх шаардлагатай хэд хэдэн асуудал байна. Тухайлбал ашигт малтмалын олборлолт хийж байгаа аж ахуйн нэгжүүд ажлаа дууссаны дараа нөхөн сэргээлтийн ажлыг эхэлдэг нь нөхөн сэргээлтийг гацаадаг, эзэнгүйдүүлдэг нөхцөл үүсгэдэг. Үүнд хууль эрхзүйн зохицуулалт хийх шаардлагатай байна. Мөн нэгэнт эвдэрч сүйдсэн талбайг нөхөн сэргээх ажлаас гадна урьдчилан сэргийлэх ажлыг ч орхигдуулалгүй хийх хэрэгтэй. Мөн олон нийтэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг хамтарч хийх саналтай байна” гэлээ.

БОАЖЯ, ЦЕГ-ын экологийн цагдаагийн алба хамтран “Нөхөн сэргээлт 2024” ажил тун удахгүй эхлүүлэх бөгөөд өнөөдөр анхны уулзалтаар цаашид хийж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг ярилцаж, үүрэг чиглэл өгсөн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​“Дижитал Концепт” компани Монгол Улсын "ТОП 11 дэх аж ахуйн нэгж"-ээр шалгарлаа 12 цагийн өмнө
“Хүүхдийн спорт цогцолбор"-ын барилгын ажил эхэллээ 13 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК ТОП-100 ААН-д дахин шалгарч, амжилтаа бататгалаа 13 цагийн өмнө
Ерөнхийлөгчийн эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 13 цагийн өмнө
Премиум нэксус ХК монгол улсын топ-100 аж ахуйн нэгжээр 6 дахь удаагаа шалгарч 7-р байранд эрэмбэлэгдлээ 13 цагийн өмнө
“Зүүн хойд азийн соёл судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 15 цагийн өмнө
Эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 15 цагийн өмнө
Ш.Эрдэнэбат: Ноолуурыг эс тооцвол арьс ширийг хогийн цэг дээр хаяж байна 16 цагийн өмнө
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК анх удаа төрийн өмчит топ-10 аж ахуйн нэгжийн 6 дугаарт эрэмбэлэгдлээ 16 цагийн өмнө
ХААН Банк "ТОП-100 аж ахуйн нэгж"-ийн 3-рт эрэмбэлэгдлээ 16 цагийн өмнө
ГРИЙН ГРУПП ТОП-100 ААН-ийн 47-р байрт шалгарлаа 18 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 16 иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
“Улаанбаатар Амазонс” баг хоёрдугаар байр эзэллээ 19 цагийн өмнө
“Сэлбэ дэд төв”-ийн орон сууцнуудын ахуйн хэрэглээний усыг зэс шугам хоолойгоор холбож шийднэ 19 цагийн өмнө
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана 20 цагийн өмнө
Дөрвөн дүүрэгт 17:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлана 20 цагийн өмнө
Өнөөдөр Улаанбаатар хотод 60% бороотой 21 цагийн өмнө
DUUREN CUP 2026: Монголын esport-ийн шинэ авьяастнуудыг нээх боломж Өчигдөр
Улаанбурхан өвчний гурван шинэ тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Төвийн аймгууд болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр