Солонгосын Үлсан хотын 33 давхар орон сууцанд 8-ны шөнө 11 цаг 7 минутын үед гарсан галыг 9-ны өдрийн үүр хүртэл 6 цагийн турш хараахан бүрэн унтрааж амжаагүй байна.
Галд Үлсан хотын бүх гал командындын албаныхан дайчлагджээ. Маш хүчтэй салхи галыг улам авалзахад нөлөөлжээ. Галыг 2 цагийн дотор барьсан ч, бүрэн унтраахад цаг их орж юм.
Гал гарсны дараа дээвэр болон энд тэнд галаас дайжсан 54 хүнийг аварчээ. Аврагдсан хүмүүс болон зугатаж гарсан хүмүүсээр 88 хүн эмнэлэгт хүргэгджээ. Эдгээр хүргэгдсэн хүмүүс угаартах юмуу түлэгдэх зэрэг харьцангуй хөнгөн гэмтжээ.
Галаас болж орон гэргүй болсон хүмүүсийг шөнө уг мужын бизнес зочид буудалд оруулж хонуулжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна