Нийслэлийн Удирдах ажилтнуудын зөвлөгөөн энэ сарын 6-ны өдөр болсон юм. Тус зөвөлгөөнөөр шалтгаангүйгээр шуурхай зөвлөгөөнийг тасалсан албан тушаалтнуудын цалинг 3 сар 20 хувиар бууруулж, хоёр албан хаагчийг ажлаас нь чөлөөлжээ. Тодруулбал 6 албан тушаалтанд сануулах арга хэмжээ авч, 2 албан хаагчийг ажлаас чөлөөлөх, 15 албан хаагчийн цалинг 3 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ноогдууллаа. Нийт 23 албан хаагчид захиргааны арга хэмжээ авсан гэдгийг НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтэсээс мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна