Японы Засгийн газраас 230 гаруй сая ам.долларын зээл олгохоор боллоо

О.Шүрэнцэцэг
2020/10/10

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван энэ сарын 9-ний өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги-той албан ёсны хэлэлцээ хийв.

Яриа хэлэлцээ найрсаг дотно уур амьсгалд болж, талууд Монгол, Японы харилцааны өнөөгийн байдал, цаашдын зорилт, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван манай улсын “гуравдагч хөрш”, ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий  Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги-гийн энэ удаагийн айлчлал манай улсад парламентын сонгууль болж, шинэ Засгийн газар үйл ажиллагаагаа эхлүүлээд удаагүй байгаа цаг үед, мөн Япон Улсад  Ерөнхий сайд Ё.Сүга-гийн Засгийн газар үйл ажиллагаагаа эхлүүлсний дараахан болж байгааг онцоллоо. Япон Улсын Гадаад хэргийн сайдын энэ удаагийн айлчлал Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлж, хамтын ажиллагаанд түлхэц өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Гадаад хэргийн сайд Т.Мотэги  дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед бүс нутгийн улс орнууд үйл ажиллагаагаа уялдуулж, нягт хамтран ажиллахын чухлыг онцлоод Япон Улсын Засгийн газар Монгол Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцааг цаашид ч өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа нотлов.

Тэрээр Япон Улсын Засгийн газар манай улсад нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр буюу 0.01 хувийн хүүтэй 25 тэрбум иенийн (230 гаруй сая ам.доллар) зээл олгохоор шийдвэрлэснийг мэдэгдэв.

Албан ёсны хэлэлцээний дараа хоёр улсын Гадаад харилцааны сайд нар “КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай зээл”-ийн солилцох ноот бичигт гарын үсэг зурав.

Гадаад хэргийн сайд Т.Мотэги Япон Улсын Засгийн газраас иргэд харилцан зорчих урсгалыг шат дараатай нээх хүрээнд бизнесийн зорилгоор зорчих, урт хугацаанд Япон Улсад оршин суух манай иргэдэд Япон Улсад зорчих визийг олгож эхэлснээ танилцуулав.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Япон Улсын Засгийн газар Монгол орны ардчилал, шинэчлэл, тогтвортой хөгжлийг 1990-ээд оны эхэн үеэс хойш тууштай дэмжиж ирсэнд, мөн “КОВИД-19” цар тахлын хүндрэл бэрхшээлтэй үед Монгол Улсад дэмжлэг туслалцаа үзүүлж байгаад гүн талархал илэрхийлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​“Дижитал Концепт” компани Монгол Улсын "ТОП 11 дэх аж ахуйн нэгж"-ээр шалгарлаа 12 цагийн өмнө
“Хүүхдийн спорт цогцолбор"-ын барилгын ажил эхэллээ 13 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК ТОП-100 ААН-д дахин шалгарч, амжилтаа бататгалаа 13 цагийн өмнө
Ерөнхийлөгчийн эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 14 цагийн өмнө
Премиум нэксус ХК монгол улсын топ-100 аж ахуйн нэгжээр 6 дахь удаагаа шалгарч 7-р байранд эрэмбэлэгдлээ 14 цагийн өмнө
“Зүүн хойд азийн соёл судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 15 цагийн өмнө
Эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 15 цагийн өмнө
Ш.Эрдэнэбат: Ноолуурыг эс тооцвол арьс ширийг хогийн цэг дээр хаяж байна 16 цагийн өмнө
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК анх удаа төрийн өмчит топ-10 аж ахуйн нэгжийн 6 дугаарт эрэмбэлэгдлээ 16 цагийн өмнө
ХААН Банк "ТОП-100 аж ахуйн нэгж"-ийн 3-рт эрэмбэлэгдлээ 16 цагийн өмнө
ГРИЙН ГРУПП ТОП-100 ААН-ийн 47-р байрт шалгарлаа 18 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 16 иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
“Улаанбаатар Амазонс” баг хоёрдугаар байр эзэллээ 20 цагийн өмнө
“Сэлбэ дэд төв”-ийн орон сууцнуудын ахуйн хэрэглээний усыг зэс шугам хоолойгоор холбож шийднэ 20 цагийн өмнө
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана 20 цагийн өмнө
Дөрвөн дүүрэгт 17:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлана 20 цагийн өмнө
Өнөөдөр Улаанбаатар хотод 60% бороотой 21 цагийн өмнө
DUUREN CUP 2026: Монголын esport-ийн шинэ авьяастнуудыг нээх боломж Өчигдөр
Улаанбурхан өвчний гурван шинэ тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Төвийн аймгууд болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр