2020/10/23
USD 2,811

“Жаст”-ын Ш.Батхүүг ирэх Даваа гарагт үргэлжлүүлэн шүүнэ

О.Шүрэнцэцэг
2020/10/10

АТГ-аас "Жаст"-ын Ш.Батхүүг "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, гаднын "Стандарт" банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Түүнтэй хамт "Алтжин" группын Ерөнхий захирал Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нарыг нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байдаг. Тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн сард шүүхэд шилжүүлсэн юм. Тэгвэл Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр /2020.10.09/ "Жаст"-ын Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүх хурал тав дахь өдрөө үргэлжилж байна. Шүүх хурал өнгөрсөн даваа /2020.10.05/ гарагт эхэлсэн. Тэднийг хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт ашиглан гаднын "Стандарт" банкнаас 109 сая ам.долларын зээл авч, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж байгаа юм.


Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.76.65 |   2020/10/13
Алтан, Батхүү нар бүгдээрээ Монголоо бодох сэхээгүй Их гарын луйварчид. Бие биенээ луйвардаад одоо 2-улаа шүүгдэж байгаа юм биш үү, Шүүх мэргэн шүүгээсэй билээ.
Хариулах
202.126.89.224 |   2020/10/11
Бүх хөрөнгийг нь хуу хамаж улсын орлого болго..шүүхэд тэр хүмүүсийн яриад байгаа хонгил гэгч байгаа эсэхийг ард түмэн энэ шүүх хурлыг ажиглан сууж байгаа шүү.
Хариулах
66.181.176.62 |   2020/10/11
hoon heleltseh hugatsaga huleej bga
Хариулах
66.181.161.104 |   2020/10/11
хүнийг хэлмэгдүүлэлгүй үнэн зөвийг тогтооход хугцаа орох нь тодорхойлдоо эцэсд нь үнэн нь тогтоогдвол хуулийн дагуу хатуу хариуцлага шудрагаар хүлээлгэж улсыг хохирхолгүй болгох нь туйлын зөв
Хариулах
59.153.113.216 |   2020/10/10
Алтан гэж энэ нэг муухай авгайг өмхий жастын Батхүүтэй нь шоронд хийхэд ийм олон хоног шүүх шаардлагө юу бна ааа новшийн шуналын бэрдүүдийг бүх хөрөнгий нь хурааж шоронд нь хатаавал таарна
Хариулах
202.126.88.192 |   2020/10/10
Эх орноо худалдсан иим нөхдөд 5-10жилиин ял өгөж шогтовооо та нар
Хариулах