2020/10/31
USD 2,811

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоцоор 251 иргэн эх орондоо ирлээ

Н.Мичидмаа
2020/10/19

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд өчигдөр 18:59 цагт газардлаа.

Тус онгоцоор бага насны хүүхэдтэй гэр бүлийн 48, өндөр настан 1, жирэмсэн-асран хамгаалагчтай 4, эрүүл мэндийн шалтгаантай 5, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 193 нийт 251 иргэн эх орондоо ирсэн юм.

Иргэдийг ХӨСҮТ, Тайж, Боржигон, Алтай, Мөнххустай, Намуун зочид буудалд тусгаарлажээ. Экипажийн бүрэлдэхүүнд Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын хоёр байцаагч багтаж, нислэгийн явцад зорчигчдын эрүүл мэндэд тандалт хийж ажилласан байна.

Агаарын хөлөг газардсаны дараа тус албаны улсын байцаагчид эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн дагуу хариу арга хэмжээ авч ажиллажээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна