Энэ сарын 17-нд 18:45 цагийн орчимд СХД-ийн 22 дугаар хороо Тахилтын зам, Жаргалантын автобусны буудлын замд Toyota Prius маркийн автомашины жолооч /Др:2.22%/ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явган зорчигч 42 настай, эрэгтэй, 3 настай, эмэгтэй хүүхэд хоёрыг мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явсныг Тээврийн цагдаагийн албаны эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагч шуурхай эрэн сурвалжилж олж тогтоосон байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна