Алтанбулаг хилийн боомтоор өдөрт олон улсын 25-40 ачаа тээврийн автомашин орж ирж байгаа бөгөөд, дөрөвдүгээр сарын 23-ны өдрөөс аравдугаар сарын 25-ны өдөр хүртэл нийт 26 ачаа тээврийн жолоочоос коронавирусийн халдвар илрээд байна. Сэлэнгэ аймгийн онцгой комиссоос Алтанбулаг боомтоор орж ирж буй жолооч нарт Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Вируслогийн салбар лабораториудад цаг алдалгүй шинжилгээ хийж, ХӨСҮТ-ээс өгч буй халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн ажиллажээ.
26 тохиолдлыг иргэншлээр нь авч үзвэл Монгол улсын 2, ОХУ-ын 15 иргэн, Беларусь улсын нэг иргэн, Казакстан улсын нэг иргэн, Турк улсын гурван иргэн байна. Нийт тохиолдлын 35 хувь буюу 9 нь сүүлийн 10 хоногт буюу аравдугаар сарын 15-ны өдрөөс хойш илэрчээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна