Орхон аймагт бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг 3 хоног зогсоолоо

О.Шүрэнцэцэг
2020/11/11

Нийслэл Улаанбаатар хотод үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан аймгийн Орхон аймгийн Онцгой комиссын шуурхай штаб хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргажээ. Үүнд:
1. Бүх шатны сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг 2020-11-11-ний өдрийн 09:00 цагаас эхлэн энэ 7 хоногийг дуустал,
2. Бар, ресторан, PC тоглоомын газрууд, үзвэр үйлчилгээний үйл ажиллагааг мөн энэ 7 хоногийг дуустал түр хугацаагаар зогсоолоо.
3. Иргэдийн дунд бараа бүтээгдэхүүний зохиомол хомсдол үүсгэхгүй үүднээс худалдааны байгууллагууд хэвийн ажиллана.
4. Бүх шатны байгууллага, ААН-үүд амны хаалтгүй иргэнд үйлчлэхгүй, халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан ажиллах
5. Хот хооронд зорчиж буй тээврийн хэрэгсэл, иргэдийн хөдөлгөөнийг хориглоогүй бөгөөд Эрдэнэт хотоос гарах орохдоо заавал асуумж бөглөж, халдвар хамгааллын дэглэмийг баримтлах
6. Өглөө нийслэл Улаанбаатар хотоос ирсэн галт тэрэгний зорчигчдыг асуумж бөглүүлэн, ариутгал халдваргүйтгэлийн дэглэмийг баримтлан гэрт нь хариулах
7. Нийслэл Улаанбаатар хотруу зорчсон тохиолдолд иргэд тэнд хөл хорионд орох магадлалтай тул эрсдэлээ тооцоолон зорчих зэрэг шийдвэрийг гаргалаа гэж Орхон аймгийн Онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ.

Эх сурвалж: Erdenet.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ 2 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 3 цагийн өмнө
Хатанбулаг суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 20 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчийн өдөр тохиож байна 21 цагийн өмнө
Г.Дамдинням: Наадмын амралтаар шатахууны хомсдол үүсэхгүй, иргэд тайван зорчиж болно 22 цагийн өмнө
Б.Батбямба: Шөвгөрсөн бөхчүүдээс допингийн төрлийн бодис илрээгүй 23 цагийн өмнө
Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ Өчигдөр
Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар бороо орно Өчигдөр
10 Сая төгрөг хүртэл цалинтай ажлын байранд урьж байна Өчигдөр
Аргентин, Испаний шигшээ багууд ДАШТ-ий аваргын төлөө даваа гараг тоглоно Өчигдөр
Шөнийн автобус үйлчилж байна Өчигдөр
Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна 2026/07/16
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 2026/07/16
Наадмын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 317 иргэнийг саатуулжээ 2026/07/16
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно 2026/07/16
Халуун ус хязгаарлана 2026/07/16
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна 2026/07/16
Туул голд живж байсан гурван иргэнийг аварчээ 2026/07/15
ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах бүс, хороолол 2026/07/15