73 хүний шинжилгээний хариу маргааш гарна

Н.Мижидмаа
2020/11/11

Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг дөнгөж сая Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шийдвэр гаргалаа. Тодруулбал, Засгийн газраас Монгол Улсын хэмжээнд Гамшгийн тухай хуулийн дагуу Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шилжүүлж байгааг албан ёсоор зарлалаа. Засгийн газрын хуралдааны талаар Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл өглөө. Тодруулбал маргааш /2020.11.12/ өглөөний 06 цагаас таван өдрийн хугацаанд улс орон даяар хатуу хөл хорио тогтоож гамшгаас сэргийлэх бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.

Энэ хугацаанд иргэдийг хүнс цуглуулах, эрүүл мэнд, цэвэр усны хэрэгцээг хангахаас бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөлөө.

Энэ хугацаанд Улаанбаатар хот, бусад эрсдэлтэй аймгуудад хөл хорио тогтоож байгаа бөгөөд

  • Эрүүл мэндийн байгууллага,
  • хүнсний дэлгүүр,
  • Хүнсний үйлдвэрүүд,
  • Хүнсний захууд,
  • Шатахуун түгээх станцууд,
  • Нефть хангамж,
  • Эмийн сан,
  • Худаг усан хангамжийн байгууллагууд,
  • Түлш, дулаан хангамжийн байгууллагууд,
  • Хэвлэл мэдээллийн байгууллага,
  • Орон нутгийн хүнсний хэрэгцээ хангах,
  • Буяны ажил зэрэг үйлчилгээг хязгаарлахгүй юм байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Халдвар авсан иргэний ойрын хавьтлыг 48 цагийн дотор тогтоох ёстой. Одоогийн байдлаар халдвар авсан иргэний 73 ойрын хавьтлыг олж илрүүлсэн. Эдгээр иргэдийн шинжилгээний хариу маргааш орой гарна.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Коронавирусийн вакциныг зарим улсууд өөрийн улсдаа туршиж байгаа ч одоогоор албан ёсоор батлагдсан вакцин байхгүй. Бид амжилттай хийгдэж, албан ёсоор батлагдах вакциныг хүлээж байна.

Шадар сайд Я.Содбаатар: Энэ сарын 13-нд Сөүл рүү тусгай үүргийн нислэг үйлдэнэ. Гэхдээ Улаанбаатар луу буцахдаа хүн авч ирэхгүй. Энхсаран сувилалд хяналт суларч дотооддоо алдах эрсдэл үүссэн гэх асуудлыг судалж, хяналт шалгалтын ажлыг эрчимтэй явуулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ирэх сарын 1-нээс эмч, багш нарын үндсэн цалин нэмэгдэж, 1.4 сая төгрөгт хүрнэ 47 минутын өмнө
Зам засварын ажил ирэх сарын 10-наас эхэлнэ 1 цагийн өмнө
​П.Баттөр: Хоёр охиноо төрөхөд хүйг нь тасалж байлаа, эхнэрээ яаж зовж төрснийг харсан эр хүн гэр бүлээ хэзээ ч орхихгүй байх 2 цагийн өмнө
Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ 3 цагийн өмнө
Сурагчид өнөөдөр хичээллээд амарна 3 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Ойрын хоёр хоногтоо салхитай хүйтэн байна 3 цагийн өмнө
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна 19 цагийн өмнө
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ 20 цагийн өмнө
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна 20 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна 21 цагийн өмнө
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана 21 цагийн өмнө
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь 22 цагийн өмнө
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна 22 цагийн өмнө
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно 23 цагийн өмнө
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих Өчигдөр
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд Өчигдөр
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна Өчигдөр
Орон даяар 16:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дуугарна Өчигдөр
ЦАГ АГААР: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр