Бусад улс орнууд хэрхэн хатуу хөл хорио тогтоодог вэ?

Н.Мижидмаа
2020/11/12

Өнөөдөрс/2020.11.12/ өглөөний 06:00 цагаас арваннэгдүгээр сарын 17-ны 06:00 цаг хүртэл Гамшгаас хамгаалах бүх нийтийн  бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг манайд анх удаа авагдаж байгаа арга хэмжээ бөгөөд хөл хорионы дэглэмийн үед иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг уриалж байгаа юм.

Дэлхийн бусад улс орнуудад ч тодорхой хөл хориог тогтоож ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар дэлхий даяар коронавирусний халдвар авсан хүний тоо 50 сая давж, халдварын нийт тохиолдлын дөрөвний нэг нь сүүлийн 30 хоногт бүртгэгдээд байгаа юм. Энэ оны 10 дугаар сард халдвар хамгийн их тархсан байна. Тодруулбал, АНУ өдөрт халдварын 100 мянгаас дээш тохиолдол бүртгэгдсэн анхны улс болж, Европын орнуудын халдвар авсан хүний тоо огцом нэмэгдлээ.  “COVID-19” халдварын хоёр дахь давлагаа Европын эрүүл мэндийн тогтолцооны хувьд шалгуур болж байгаа бөгөөд Герман, Франц, Их Британийн эрх баригчид гэрээсээ гарахгүй байхыг дахин үүрэг болгоод байна. Гадаад улс оронд сурч, ажиллаж амьдарч байгаа Монголчууд тухайн улс оронд нь корона вирусээс урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар бичсэн мэдээллийг хүргэе.

АНУ: Үйлчилгээний газруудад 2 метр зай барих, маскаа зүүх нь стандарт болжээ. Цахилгаан шатанд суух хүний тоог хүртэл зааж өгчээ. Маскаа зүүж, гараа сайн угаах, халуун хоол идэж, сайтар унтаж амарч дархлаагаа дэмжихийг эрүүл мэндийн байгууллагууд зөвлөж байгаа бөгөөд онцын шаардлаггүй бол гэрээсээ гарахгүй байхыг сануулжээ. Сургууль цэцэрлэгүүд бүгд хаасан ч онлайн хичээл явагдаж байна.  Иргэд сайн дураараа шинжилгээнд хамрагдаж болох бөгөөд эерэг гарвал 14 хоног гэртээ өөрийгөө тусгаарлана. Муж болгон харилцан адилгүй арга хэмжээ авч байгаа бөгөөд Лос Анжелест 6 дугаар сарыг хүртэл гэрээсээ гарахгүй байх хатуу хөл хорио тогтоож байсан.

Унгар: 20:00 – 05:00 цаг хүртэл хөл хорио тогтоож, бүх бар рестароны үйл ажиллагааг зогсоосон байна. Сургуулиуд онлайнаар хичээллэж байгаа бөгөөд бүх нийтийг маскаа зүүж, гараа угаахыг зөвлөжээ.

Франц: Дөрвөн долоо хоногийн хатуу хөл хорио тогтоож, 21:00 – 06:00 хүртэл зорчих хөдөлгөөнийг хоригложээ. Бусад цагт ажлаас бусад шалтгаанаар гэрээсээ 1 километрт нэг цагийн хугацаанд тусгай хуудас бөглөж гарна. Журмыг зөрчсөн тохиолдолд 135- 3600 евро хүртэлх торгууль болон 6 сарын хорих ялаар шйитгэнэ.

Бельги: Шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байгаа бөгөөд хүн амынх нь дийлэнхи нь гэрээсээ ажиллаж, сур байна.

БНСУ: Маск зүүх, зай барих, гар ариутгал, халуун хэмжилт алхам тутамд хийгдэж байна. Мөн шинэ тохиолдол илрэх бүрт иргэдийн гар утсанд мэдээлэл илгээж сэрэмжлүүлж ажиллаж байна.

Сингапур: Маск зүүх, Trace tohether апплейкешний тусламжтайгаар иргэдийн орсон гарсан бүх газрыг бүртгэлжүүлж, 5-аас дээш хүн нэг дор цугларахыг хориглосон хэвээр байна. Бүх үйлчилгээний газрууд 22:30 минутад хаалгаа барьж байна.

Эквадор: Маскаа зүүх, 1.5 метрийн хоорондын зай барих, бүх газрууд халуун хэмжиж, гар ариутгах, бүх нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахгүй байх. Сургуулийн хичээл онлайнаар явагдаж байна.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 20 цагийн өмнө
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 20 цагийн өмнө
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 21 цагийн өмнө
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо Өчигдөр
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ 2026/07/08
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна 2026/07/08
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? 2026/07/08
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна 2026/07/08
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/08
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа 2026/07/08