Ш.Оргил: 74 настай иргэн Ц-тэй хамт амьдардаг бэр нь Дархан хотруу зорчсон

Өнөрцэцэг
2020/11/12

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын дөрөвдүгээр багийн 74 настай иргэнээс хоёр  удаагийн шинжилгээгээр коронавирус илэрчээ. Энэ талаар бид Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилтой холбогдож мэдээллийг тодрууллаа.

  • Танай аймгийн нэгэн настай иргэнээс коронавирус илэрсэн гэж үнэн үү?


  • Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ.  Тодруулбал 70 настай Ц   нь ач хүү бэрийн   хамт    дөрвүүлээ амьдардаг.  Иргэн Ц нь 2020 оны арваннэгдүгээр сарын 06-ны өдрөөс 38 хэмийн  халуунтай, толгой, хоолой өвдсөн, дотор муухайрсан гэсэн өгүүлэмжтэйгээр өрхийн эмнэлэгтээ ханджээ.  Тухайн өдрөөс хойш гурав хоногийн дараагаас буюу  энэ сарын 9-ний өдрөөс эхлээд аймгийн нэгдсэн эмнэлгээр үзүүлжээ.  Өнөөдөр аймгийн нэгдсэн эмнэлэг шинжилгээ авахад сэжигтэй гарлаа. Яг одоо Улаанбаатар хотруу сорьцыг ахин шинжлүүлэхээр явуулж байна.


  •   Иргэн Ц-гийн ойрын хавьтагчдыг олж тогтоов уу, хичнээн иргэнийг тусгаарлав?


  • Яг одоогийн байдлаар нэг ч иргэнийг тусгаарлаагүй байна. Ойрын хавьтагчдыг нь гэрийн хорионд байлгаж байна. Тухайн өвчтөнд үйлчилгээ үзүүлсэн эмч, эмнэлгийн ажилтнууд болоод гэр бүлийн хүмүүсийг нь гэрийн орчинд нь тусгаарласан байдалтай байна. Түүнтэй нэг гэрт амьдардаг бэр нь Дархан-Уул аймагруу зорчсон байгаа юм.


  • Иргэн Ц хаанаас халдвар авсан байж болох вэ, Тээврийн жолооч Д-тэй холбоотой юу?


  • Одоогийн байдлаар иргэн Д –тэй болоод мөн UB паласед болсон тоглолт үзсэн хүмүүстэй холбоотой биш байгаа. Хаанаас халдвар авсныг нь хэлж мэдэхгүй байна. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Р.Булгамаа: Хууль зүйн ямар хариуцлага хүлээх ёстой вэ гэж олон иргэн асуусан байна? 1 цагийн өмнө
Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ 5 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 5 цагийн өмнө
Хатанбулаг суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 22 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчийн өдөр тохиож байна 23 цагийн өмнө
Г.Дамдинням: Наадмын амралтаар шатахууны хомсдол үүсэхгүй, иргэд тайван зорчиж болно Өчигдөр
Б.Батбямба: Шөвгөрсөн бөхчүүдээс допингийн төрлийн бодис илрээгүй Өчигдөр
Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ Өчигдөр
Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар бороо орно Өчигдөр
10 Сая төгрөг хүртэл цалинтай ажлын байранд урьж байна 2026/07/16
Аргентин, Испаний шигшээ багууд ДАШТ-ий аваргын төлөө даваа гараг тоглоно 2026/07/16
Шөнийн автобус үйлчилж байна 2026/07/16
Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна 2026/07/16
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 2026/07/16
Наадмын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 317 иргэнийг саатуулжээ 2026/07/16
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно 2026/07/16
Халуун ус хязгаарлана 2026/07/16
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна 2026/07/16
Туул голд живж байсан гурван иргэнийг аварчээ 2026/07/15