Улаанбаатар өртөөнд өчигдөр /2020.11.17/сэжигтэй нэг тохиолдол илэрсэн. Тэнд хамт ажиллаж байсан хүмүүсийг тусгаарлан шинжилгээнд хамруулж байгаа талаар бид шууд дамжуулалтаар хүргэсэн байдаг. Тэгвэл тухайн иргэний шинжилгээний хариу эерэг гарч батлагдсан талаарх мэдээллийг албаныхан мэдээлж байна. Тус өртөөнд хамт ажиллаж байсан ойрын хавьтлын 40 гаруй ажилтанг тусгаарлаад байгаа юм байна.