БЗД-ийн 4-р хорооны засаг дарга өрхийн эмнэлгээр үйлчлүүлсэн болон хорооны байраар явсан иргэдийг гэртээ байхыг анхааруулж, өнөөдөр гэрээр нь шинжилгээ авахаар мэдэгдсэн байна. Учир нь тус хороонд орцны жижүүр хийдэг эмэгтэй олон хоног халуурч, коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрчээ.Мөн БЗД-ийн 4-р хорооны өрхийн эмнэлгээр үйлчлүүлсэн 46 хүний тоог гаргаад гэрээр нь шинжилгээ авахаар болжээ.