УИХ-ын чуулган цахимаар явагдаж байна. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: МУ цар тахлын бай болж хэцүү үед амьдарч байна. Тиймээс иргэд минь сэрэмжтэй байж, ЭМЯ-наас халдвартай иргэдээ халдваргүй иргэдээсээ ялгах нь маш чухал байна. Учир нь коронавмрус шинж тэмдэггүй олон хоног үргэлжилдэг учраас маш аюултай хурдан тархана. Мөн БЗД-т олон баг ажиллуулах шаардлагатай байна. PCR шинжилгээ хийхэд хугацаа алдаж байна. Тиймээс хувийн эмнэлгүүдийн лабораториудыг дайчлах хэрэгтэй.