Эрүүл мэндийн яам: Манай улсад коронавирусээр 555 тохиолдол боллоо.Нийт 3625 хүнд шинжилгээ хийхэд 37 хүнээс коронавиоус илэрлээ.
А.Амбасэлмаа: Нийт голомтлон тархаж буй тоо 120 боллоо. Халдвартын клиникт 213 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна. Биеийн байдал хүнд нэг, хүндэвтэр 32, хөнгөн 182 хүн хэвтэж байна. 2020 оны 10 сарын 30нд дарханд зохион байгуулагдсан тэмцээнд оролцсон иргэд, БЗД-т караокэд орсон, Эмоци продакшны тоглолт үзсэн иргэд анхаарч, халдварт өртөмтгий байгаа учир эрүүл мэндийн байгууллагад 119, 80086829 утсаар холбогдоно уу.
Өнөөдрийн 11 цагийн байдлаар тодорхой хүргэе. Улаанбаатарт шинээр 15 тохиолдол нэмэгдэж батлагдсан тохиолдол 33 боллоо.
Улаанбаатарт 18+15=33
Сэлэнгэд 41+10=51
Дархан-Уулд 11+5=16
Дорноговьд 1+5=6
Орхон 13 шинээр илрээгүй
Говьсүмбэр 1 шинээр илрээгүй
Дотоодын нийт халдвар 120 боллоо.