Арилжааны банкууд өнөөдрөөс ажиллаж зөвхөн тэтгэмж олгоно

Н.Мижидмаа
2020/11/23

УОК-ын шийдвэрийн дагуу арилжааны зарим банк өнөөдрөөс ажиллаж байна. Ингэхдээ зөвхөн тэтгэмж, хүүхдийн мөнгө зэрэг халамжийн үйлчилгээг цахимаар авах боломжгүй иргэдэд үйлчлэхээ мэдэгдэж байна. Тодруулбал, зайнаас үйлчлүүлэх боломжгүй иргэдэд зөвхөн тэтгэвэр, тэтгэмж олгоно. 

Ингэхдээ карт болон онлайн цахимаар үйлчилгээ авах боломжтой иргэдэд үйлчлэхгүй гэдгээ давхар мэдэгдэж байна. Энэ нь гамшгаас хамгаалах бүх нийтийн Бэлэн байдлын үед иргэдийг бөөгнүүлэхгүй үүднээс ийнхүү зөвхөн цөөн тооны иргэдэд үйлчлэх аж. 

Тиймээс иргэдийг банкаар үйлчлүүлэхийн өмнө тухайн банкны салбарт урьдчилан мэдэгдэж, цагийг тодруулах шаардлагатай байгааг Нийслэлийн онцгой комиссоос мөн мэдэгдэж байна. Ингэснээр бөөгнөрөл үүсэх, дугаарлах байдал үүсэхгүй. Иргэдийг ээлжлэн үйлчүүлэхийг анхааруулж байна. Өнөөдрөөс ХААН, Төрийн банк, ХАС болон "Капитрон" банкны зарим салбар ажиллах юм. Цагийг тодруулбал:

  • ХААН банк 09.00-16.00 цаг
  • ХАС банк 09.00-17.00 цаг
  • Төрийн банк 08.00-18.00 цаг хүртэл тус тус ажиллахаа мэдэгдлээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 21 цагийн өмнө
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 22 цагийн өмнө
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 22 цагийн өмнө
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо Өчигдөр
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ 2026/07/08
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна 2026/07/08
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? 2026/07/08
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна 2026/07/08
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/08
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа 2026/07/08