Өнөөдрөөс Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтыг нээж, зөвхөн шатахуун ачсан автомашиныг нэвтрүүлж эхэллээ. Хамгийн эрсдэлтэй нь тухайн шатахуун тээвэрлэж яваа автомашины жолооч нарыг шинжилгээнд хамруулахгүйгээр хил нэвтрүүлж байна. Учир нь ОХУ-ын жолооч нарыг хонуулахгүйгээр цагдаагийн хамгаалтад ачааг нь буулгаад гаргаж эхэлж байгаа юм.