Я.Содбаатар: Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Боршоо боомтуудыг хаасан. Энэ боомтуудаар баруун бүс нутгийн нефтийн бүтээгдэхүүний 75 хувь нь орж ирдэг.Цагааннуурын боомтоор орж ирсэн машинуудыг өглөө 12 цаг хүртэл оруулаад хонуулахгүйгээр, цагдаагийн хамгаалалттай орж ирээд буцаад явна. Энэ хооронд бие засах цэгийг барьсан. Ариутгал халдваргүйжүүлэлт хийж булж устгана. Зөвхөн нефть бүтээгдэхүүн орж ирж байгаа учраас баруун бүсийн нефть бүтээгдэхүүний үнийг өсгөхгүйн тулд Цагааннуур боомт нээсэн.