5000 орчим айлын яндан хөөлжээ

О.Шүрэнцэцэг
2020/09/30

“Зөвлөмжийг дагая-Зөв хийе” компанит ажлын хүрээнд гэр хорооллын айл өрхүүдийн яндан хөөлөх үйл ажиллагаа болон угаарын хийн мэдрэгчээ зөв ашиглаж байгаа эсэхэд НМХГ, НОБГ, Тавантолгой түлш ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаныхан хяналт тавьж, иргэдэд мэдээлэл зөвлөгөө өглөө.

Ажлын хэсгийнхэн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны иргэн Л.Пүрэвээ гуайнд очсон юм. Тэднийх гурван жилийн өмнө яндангаа хөөлснөөс хойш дахин хөөлөөгүй гэнэ. Сервис үйлчилгээний ажилтнууд тухайн айлын яндан, пийшинг хөөлж өгсөн юм. Пүрэвээ гуайнх угаарын хийн мэдрэгчээ зочны өрөөний таазанд суурьлуулжээ. Ажиллагаа хэвийн бөгөөд өнгөрсөн жил гал түлэх хугацаанд огт дуугаагүй гэнэ. Сайжруулсан түлшийн тухайд сайн халдаг, бага хэрэглээтэй сайн байгаа гэдгийг тэрээр хэлж байлаа.

Сүхбаатар дүүргийн 13 хорооны хяналтын В.Баярмагнай, “Нэг хяналтын ажилтан 200 айл хариуцдаг. Зарим нь түүнээс арай олон айл хариуцах нь ч бий. Миний хувьд энэ айлд хоёрдахь удаагаа ирж байна. Иргэдийн хувьд бидний хийж байгаа ажлыг ойлгохгүй, асуумжийг буруу зөрүү бөглөх, утасныхаа дугаарыг худлаа бичиж өгөх тохиолдол байна. Тиймээс иргэддээ хандаж хэлэхэд бидний ажлыг ойлгож, өөрсдийнхөө төлөө хийж байгаа ажил гэж бодоод утасны дугаар, гэрийн хаягаа зөв өгч, асуумж судлагаа зөв бөглөж өгч байхыг хүсье” гэсэн юм.

Аяны хүрээнд олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр яндан хөөлөх зааварчилгаа, угаарын хийн мэдрэгчээ шалгах зааварчилгаа зэргийг контент хэлбэрээр хүргэж буй. Мөн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны хяналтын ажилтнууд 200 өрхийн зуух, пийшингийн битүүмж, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагаа зэргийг шалгаж хяналт тавьж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар 12 мянга гаруй дуудлага хүлээн авснаас 5000 орчим айлын янданг хөөлөөд байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​“Дижитал Концепт” компани Монгол Улсын "ТОП 11 дэх аж ахуйн нэгж"-ээр шалгарлаа 8 цагийн өмнө
“Хүүхдийн спорт цогцолбор"-ын барилгын ажил эхэллээ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК ТОП-100 ААН-д дахин шалгарч, амжилтаа бататгалаа 9 цагийн өмнө
Ерөнхийлөгчийн эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 9 цагийн өмнө
Премиум нэксус ХК монгол улсын топ-100 аж ахуйн нэгжээр 6 дахь удаагаа шалгарч 7-р байранд эрэмбэлэгдлээ 10 цагийн өмнө
“Зүүн хойд азийн соёл судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 11 цагийн өмнө
Эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Ш.Эрдэнэбат: Ноолуурыг эс тооцвол арьс ширийг хогийн цэг дээр хаяж байна 12 цагийн өмнө
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК анх удаа төрийн өмчит топ-10 аж ахуйн нэгжийн 6 дугаарт эрэмбэлэгдлээ 12 цагийн өмнө
ХААН Банк "ТОП-100 аж ахуйн нэгж"-ийн 3-рт эрэмбэлэгдлээ 12 цагийн өмнө
ГРИЙН ГРУПП ТОП-100 ААН-ийн 47-р байрт шалгарлаа 14 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 16 иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
“Улаанбаатар Амазонс” баг хоёрдугаар байр эзэллээ 16 цагийн өмнө
“Сэлбэ дэд төв”-ийн орон сууцнуудын ахуйн хэрэглээний усыг зэс шугам хоолойгоор холбож шийднэ 16 цагийн өмнө
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана 16 цагийн өмнө
Дөрвөн дүүрэгт 17:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлана 16 цагийн өмнө
Өнөөдөр Улаанбаатар хотод 60% бороотой 17 цагийн өмнө
DUUREN CUP 2026: Монголын esport-ийн шинэ авьяастнуудыг нээх боломж Өчигдөр
Улаанбурхан өвчний гурван шинэ тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Төвийн аймгууд болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр