Словакийн Засгийн газар коронавирусын тархалтыг хазаарлахын тулд улс даяараа хөл хорио тогтоосон байна. Ингэснээр гуравдугаар сарын 3-аас эхлэн 20 цагаас 01 цаг хүртэл гэрээсээ гарахыг хориглож, бусад үед онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахыг хориглож байгаа юм байна. Түүнчлэн дэлгүүр, нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо “FFP2” амны хаалт заавал зүүх ёстой болжээ. Ийм арга хэмжээ авсны дараа гуравдугаар сарын 21 гэхэд тархалт буурахгүй бол улс даяараа тэг зогсолт хийнэ гэж мэдэгдсэн байна. Словакийн Засгийн газар эрдэмтэд ба тархвар судлаач нарт уулзаж, хэлэлцээ хийсний дараа ийм шийдвэр гаргасан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна