Дэлхийн хэмжээнд ариун цэврийн цаасны хомсдол үүсэж магадгүй

Н.Мижидмаа
2021/03/26

Ариун цэврийн цаас үйлдвэрлэх гол түүхий эдийг Өмнөд Америкаас тээвэрлэх ачааны усан онгоц хүрэлцэхээ болсны улмаас иргэншсэн нийгмийн чухал хэрэглээ болсон энэ бүтээгдэхүүний хомсдол үүсэж магадгүй болсон тухай “Bloomberg” агентлаг мэдээлжээ.

 Ариун цэврийн цаас үйлдвэрлэхэд ашигладаг хагас боловсруулсан модны цулын дэлхийн хамгийн том нийлүүлэгч Бразилын “Suzano Papel e Celulose” компани нь далайн тээврийн контейнер дэлхийн хэмжээнд хүрэлцэхээ больсон тул түүхий эд нийлүүлэхэд асуудал гарах тухай түншүүддээ анхааруулжээ.

 “Suzano Papel e Celulose” компани нь дэлхийн модны цулын зах зээлийн 1/3-ийг эзэлдэг бөгөөд бүтээгдэхүүнээ зөөхдөө нунтаг болон овоолог ачаа зөөдөг тусгай ачааны усан онгоц ашигладаг. Гэтэл сүүлийн саруудад дэлхийн эдийн засаг сэргэж байгаатай холбоотойгоор далайн тээврийн хэмжээ огцом өссөн тул ийм тусгай онгоц хүрэлцэхгүй болсон байна.

 Ийнхүү үйлдвэрлэгчид үндсэн түүхий эдээ цаг тухайд нь хүлээн авч чадахгүй байгаагаас дэлхий хэмжээнд ариун цэврийн цаасны хомсдол үүсэж магадгүй гэдгийг “Bloomberg”  онцолжээ.


 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 9 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 14 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 16 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 18 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 18 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 19 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 19 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 21 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 22 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 2026/06/19
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19