ХБНГУ-ын Канцлерын захиргааны тэргүүн Хэльге Брауннь “Bild am Sonntag” сэтгүүлд ярилцлага өгөхдөө COVID-19-ийн вирусийн вакцинд тэсвэртэй шинэ мутацид үүсэхээс зүйл бүрээр зайлсхийхийг уриалжээ.
Браун ярихдаа вакцинжуулалт эрчимтэй явагдахтай зэрэгцээд өвчлөлийн тоо огцом өсвөл корона вирусийн дараагийн мутаци нь вакцинд үл мэдрэг болох эрсдэл үүсэх тухай анхааруулсан байна. Тэрээр “Хэрэв тэгвэл бид юу ч үгүй хоосон хоцорно. Бид ахиад шинэ вакцин хэрэг болж, вакцинжуулалтыг шинээр эхлүүлэх шаардлага гарна” гэж болгоомжлолоо тайлбарлажээ. Одоо Германд дэгдээд байгаа цар тахлын гурав дах давлагаа илүү халдвартай мутациар үүсгэгдсэн тул хамгийн хүнд үр дагавартай болж магадгүй байгааг Хэльге Браун онцолсон байна.
Сэтгэгдэл (100)