БНХАУ: Америкчууд хүний эрхийг хамгаалах нэрээр сүйрэл авчирдаг

Н.Мижидмаа
2021/04/01

Хятадын хамгийн нөлөөтэй сонин гэгддэг Хятадын Коммунист намын Төв хорооны хэвлэл болох “Жэнминьжибао” нь АНУ-ыг хүний эрхийг хамгаалах нэрээр үндэстэн хоорондын мөргөлдөөнийг өдөөж, “хүн эрх нь тусгаар тогтнол хараат бус байдлаас илүү чухал” гэсэн уриагаар улс орнуудын дотоод хэрэгт оролцож, бөмбөгдөж, байлдан эзэлж байгааг эрс шүүмжилсэн байна.

Үүний нэг жишээ болгож энэ онд 10 жилийн ой нь болсон Ливийн дайныг “Жэнминь жибао” сануулжээ. Ливийдхүний эрхийн төлөө гэгдсэн дайн эхэлснээс хойш улс төрийн ардчилал тогтсонгүй, эдийн засаг нь сэргэсэнгүй, нийгэмд тэгш эрх бүрдсэнгүй харин ч улс нь сүйрээд юу ч үгүй болж дууссан. НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал хариуцсан удирдах газрын мэдээгээр Ливид 278 мянган хүн орон гэргүй байна. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама нь Ливийн мөргөлдөөнд хөндлөнгөөс оролцон бөмбөгдсөн явдал өөрийнх нь гаргасан хамгийн том алдаа гэж хүлээн зөвшөөрснийг “Жэнминь жибао”дурджээ.

 

Түүнчлэн энэ жил Сирийн хямрал эхлээд 10 жил болж байгааг Хятадын төв хэвлэл онцолжээ. Дайн байлдаан нь Сирийн хөгжилд ноцтой цохилт өгсөн. Сирийн хүний эрхийг хянах төвийн мэдээгээр дайны улмаас тус улсад 500 мянга гаруй хүн амиа алдаад байгаа ч дайн дуусах яагаа ч үгүй байгаа бололтой. Сирид одоо бий болоод байгаа эмгэнэлт нөхцөл байдал нь Америк маягаар хүний эрхийг хамгаалсны “буян” гэж “Жэнминь жибао”онцолсон байна.

 

АНУ –аар удирдуулсан НАТО нь 1999 онд хүний эрхийг хамгаалах нэрийдлээс 78 хоногийн турш Югославыг бөмбөгдсөн бөгөөд энэ цэргийн ажиллагааны улс мөр одоо ч арилаагүй.

 

АНУ тэргүүтэй эвслийн хүчин 2001 онд алан хядлагатай тэмцэх нэрийдлээр Афганистанд дайн эхлүүлсэн. Афганистаны ард түмэн юу хүртэв? гэж “Жэнминьжибао” асуусан байна.

 

АНУ нь 2003 онд Иракт дайн эхлүүлсэн. АНУ нь Иракийг үйл олноор хөнөөх зэвсэг үйлдвэрлэж, алан хядагчдыг дэмжиж байна гэж буруутгасан. Иракийн ард түмэн юу хүртэв? Улс сүйрч, эдийн засаг нь доройтсон.

 

АНУ нь улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын зорилгодоо хүрэхийн тулд “хүний эрх нь тусгаар тогтнолоос дээгүүр” гэсэн уриа зарлан дуртай үедээ дурын улсын эсрэг хориг арга хэмжээ авч байна. 

 

НҮБ-ын Зөвлөлийн хүний эрхийн талаарх 46 дах хуралдаан дээр хүний эрхийг улс төржүүлж, энэ салбарт давхар стандарт мөрдөж байгааг дэлхийн 100 гаруй улс эсэргүүцсэн. Түүнчлэн хүний эрхийг хамгаалах нэрийн дор бусад улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байгааг олон орны төлөөлөгчид эсэргүүцсэн тул дэлхийн нийт АНУ-ын талаар ямар байр суурьтай байгаа нь ойлгомжтой гэсэн дүгнэлтийг “Жэнминь жибао” хийжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 9 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 14 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 16 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 18 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 18 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 19 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 19 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 21 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 22 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 2026/06/19
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19