Оросын шууд хөрөнгө оруулалтын сан нь Хятадын “TopRidge Pharma” компанийн хүчин чадлыг ашиглан 100 сая тун “Спутник V” вакцин үйлдвэрлэхээр тохиролцсон тухайгаа мэдээлсэн байна.
Энэ үйлдвэрт хийсэн вакцинаар 50 сая хүнийг вакцинжуулах боломжтой болох юм. Иймд Оростой тохиролцсоны дагуу тус компани нь Оросын вакциныг эх газрын Хятад, Хонконг, Макао болон Тайванд нийлүүлэх эрхийг авах юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна