ОХУ-ын Эрүүл мэндийн яамнаас "Ростех", "Нацимбио" Улсын корпорацийн бүтээсэн КОВИД-ийн халдвартай хүмүүсийн цусны сийвэн дээр үндэслэн бүтээсэн коронавирусийн эсрэг "КОВИД-глобулин" эмийг хэрэглэхийг зөвшөөрсөн тухай Улсын корпорациас мэдээлсэн байна. "ОХУ-ын Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварыг эмчлэхэд зориулагдсан тодорхой иммуноглобулиныг хэрэглэхийг зөвшөөрөв. "КОВИД-глобулин" эм нь дэлхийн хамгийн анхны бүртгэгдсэн, ийм төрлийн КОВИД-19-ийн эсрэг эм болсон" гэж мэдэгдэлд дурджээ. Энэ эмийг коронавирусээр өвчилсөн Москвагийн иргэдийн цусны сийвэн дээр үндэслэн бүтээсэн бөгөөд "Ростех"-ийн мэдээлснээр нийслэлээс 2,5 тонн биоматериал хандивласан байна.
Эх сурвалж: https://ria.ru/20210401/kovid-...
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна