Америкийн Олимпын хорооны Ерөнхийлөгч Сюзанн Лайонс хэвлэлийн хурал дээр “Глобал асуудлуудын шийдэлд нөлөөлж чадахгүй учраас манай хороо бойкотыг дэмжихгүй” гэжээ. Үүний өмнө АНУ-ын Т өрийн департаментын төлөөлөгч Нэд Прайс нхь БНХАУ-ын Засгийн газраас уйгуруудын эсрэг геноцид бодлого явуулж байгаа болон хүний эрхийг зөрчиж байгаатай холбоотойгоор 2022 онд Бээжинд явагдах Өвлийн олимпын тоглолтод оролцохгүй эсэргүүцэл илэрхийлэх асуудлыг холбоотнуудтайгаа авч хэлэлцэнэ гэж мэдэгдээд байсан юм. Өнгөрсөн сард Америкийн Конгрессын Сенатын хэд хэдэн гишүүн Бээжингийн Олимпыг эсэргүүцэх тухай саналыг Ерөнхийлөгч Байденд тавьж байсан ч ийнхүү ямар ч байсан үндэсний Олимпын хорооны зүгээс дэмжлэг авч чадахааргүй боллоо.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна