Италийн Ерөнхий сайд Марио Драги нь хэвлэлийн хурлын үеэр Турк улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганыг “дарангуйлагч” гэж нэрлэсний хариуг Туркийн Гадаад хэргийн сайд өгсөн байна.
Гадаад хэргийн сайд Мэвлют Чавушоглу нь “Twitter” хуудсан дээрээ Туркийн Ерөнхийлөгчийн талаар Италийн Ерөнхий сайдын хийсэн популист цэцэрхлийг эрс шүүмжилж байгаагаа дурдаад Ерөнхийлөгч Эрдоган сонгуулийн үр дүнгээр албан тушаалдаа сонгогдсон болохыг онцолж хариу барьжээ.
Марио Драгий нь хэвлэлийн хурал дээр Эрдоганыг “дарангуйлагч” гэж нэрлэсэн ч тэр хүнтэй хамтран ажиллахаас өөр арга байхгүй, Эрдоган мэтийн дарангуйлагч нартай харилцахдаа зөв тэнцвэрийг нь олж байх хэрэгтэй гэсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна