​ Хятадын төр “Alibaba”-г 2,8 тэрбум доллараар торгожээ

Н.Мижидмаа
2021/04/12

Хятадын зах зээлийн хяналтын удирдах газар нь “Alibaba” компанийн зах зээл дээр явуулж байгаа бодлогыг шалгаж үзээд монополын эсрэг хуулийг ноцтой зөрчиж, үйлчлүүлэгчдэд өөрийн үйлчилгээг тулгасан гэж үзээд 2019 онд БНХАУ-ын нутагт хийсэн нийт арилжааны 4 хувьтай тэнцэх мөнгөн торгууль ногдуулжээ. “Alibaba” нь 2019 онд зөвхөн Хятадын нутагт 4555,71 тэрбум  юань буюу ойролцоогоор 69,67 тэрбум долларын арилжаа хийгээд байсан тул торгуульд 18,22 тэрбум юань буюу 2,78 тэрбум доллар төлөхөөр болжээ. 

“Alibaba” нь Хятадын төрөөс оноосон торгуулийн хүлээн зөвшөөрч төлөхөөр шийдсэн бөгөөд зах зээлийн шударга өрсөлдөөнийг хуулийг дагаж мөрдөн ажиллана гэсэн утгатай мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд “Өнөөдөр ногдуулсан шийтгэл нь манайхтай адил бусад компаниудад сэрэмжлүүлэг бас шударга ажиллах түлхэц болж өглөө. Энэхүү торгууль нь манай салбарыг зохицуулагч  байгууллагуудын зүгээс үргэлж анхааралтай ажиглаж байдгийг илрэл болов. Энэхүү торгууль нь зах зээлийн шударга өрсөлдөөнийг хамгаалах ба интернэт-платформын эдийн засагт чанарын ахиц гаргахад шаардлагатай үйлдэл мөн” гэжээ.

Өрнөдийнхөн Хятадын төрийн энэ алхмыг ХКН-ын зүгээс Жек Маг болон түүний технологийн болон санхүүгийн эзэнт улсыг хязгаарлах, хяналтаа чангатгах гэсэн арга гэж дүгнээд байна. Үүний өмнө “Alibaba”-ийн нэг салбар нэгж болох “Ant Group” –ыг Шанхай, Хонконгийн бирж дээр түүхэн дэх хамгийн том IPO хийх гэж байхад нь болиулж байсан. Хэрэв энэ IPO амжилттай болсон бол “Ant Group” 34,4 тэрбум долларын хөрөнгө цуглуулах байлаа. 

Америкийн “Amazon”, “Google”, “Facebook”, “Twitter” гэх мэт интернэт платфор дээр суурилсан компаниуд маш хурдтай томорч, сүүлдээ АНУ гэх мэт их гүрнүүдийн дотоод улс төрийн бодлогод цензур хийх хэмжээнд хүрч, улс төрчид тэдгээр компанийн удирдлага, ТУЗ-ын амыг харах хэмжээнд хүрээд байгааг Ерөнхийлөгч асан Трампба түүний хүмүүсийг тойрсон интернэт бойкот харуулсан.Ийм нөхцөлд Хятадын удирдлага “барын зулзагыг бага дээр нь” гэдэг зарчмаар интернэт үлэмж биет компаниудаа эртхэн хяналтдаа оруулж байх нь зүйтэй гэж шийдсэн байж болох талтай гэнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 7 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 12 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 15 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 16 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 17 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 17 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 18 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 20 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 21 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 2026/06/19
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19