БНХАУ: Тайваний эрх баригчид айж байгаагаа харуулж байна

Н.Мижидмаа
2021/04/14

Оросууд Крымийг буцааж авч чадсан байхад бид яагаад Тайванийг авч чадахгүй байна вэ? 

Хятадын төв хэвлэлүүдийн нэгд Тайванийн асуудлыг ямаршуу өнцгөөр харж байгааг орчуулан хүргэж байна.

 Хуаньцю шибао (БНХАУ): Тайваний эрх баригчид айж байгаагаа харуулж байна

 Тайванийн Гадаад харилцааны сайд У Чжаосе нь арал дээрх гадаадын сэтгүүлчдэд ярихдаа эх газрын Хятадын зүгээс Тайванийн зүг явуулж байгаа заналхийлэл нь нэмэгдэж байгааг онцлоод Америкийн улстөрчид Хятадыг Тайвань руу дайрах бодит аюулыг харж байна гэжээ. Түүнчлэн тэрээр эх газрынхан Тайвань руу дайрвал тэд эцсээ хүртэл тэмцэнэ гэж мэдэгдсэн байх юм.

 

Энэ бол Тайванийн эрх баригчдын зүгээс цэргийн хүчээр нэгтгэх ба эцсээ хүртэл тэмцэх шаардлагын тухай хийсэн цөөн мэдэгдлүүдийн нэг. Ардчилсан прогрессив намын удирдлагууд Тайванийн хоолойн нөхцөл байдлыг мухардалд оруулсан гэдгээ ухамсарлаж байгаа нь дээрх мэдэгдлээс харагдаж байгаа бөгөөд улс төр ба цэргийн сөргөлдөөн нь улам бүр хүчээ авч, нөхцөл байдлыг зөөлрүүлж болох улс төрийн нөхцөлүүдийг хэдийн устгаж орхиж. Одоо тэд жинхэнээсээ айж, бодит дайн дэгдэхээс болгоомжилж байна.

 

Тайванийн хоолойд энх тайван байж, эх орноо тайван замаар нэгтгэх тухай их ажил хэргийн талаар хоёр эргийн хүмүүс үргэлжлүүлэн ярилцаасай гэж дийлэнх хүмүүс хүсэж байгаа ч үүний тулд хоёр нөхцөл биелүүлэх шаардлагатай байгаа юм. Нэгдүгээрт, “Нэг Хятад улс” гэсэн зарчмыг Тайванийн эрх баригчид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй бөгөөд тэдний бодлого нь хоолойн хоёр талыг тусгаарлах бус харин нэгтгэх, нэгдмэл болгоход чиглэсэн байх ёстой. Хоёрдугаарт, Хятадыг тогтоон барих АНУ-ын стратегиас Тайваний эрх баригчид зайгаа барих ёстойн дээр, тэдний гар хөл, золионы хүү болж хувираад, Хятадыг дарахын тулд тэдэнтэй идэвхтэй хамтраад байж болохгүй.

 

Гэтэл Ардчилсан прогрессив намынхан энэ хоёр нөхцөлийг хоёуланг нь сөнөөсөн. Цай Инвэнь засгийн эрхэнд гарсан даруйдаа “1992 оны тохиролцоог” хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, дараалаад “нэг Хятад” зарчмыг үгүйсгэж, үүгээрээ хоолойн хоёр талын харилцааг энхийн замаар хөгжим таатай нөхцөл байдлыг баллаж, Тайванийг эх газартай сөргөлдөн дайсрах аюултай замд руу хөтлөн гаргаж ирсэн. Улмаар Ардчилсан прогрессив намынхан тартагтаа тулсан бодлогоо баталгаажуулахын тулд арлыг хамгаалах Вашингтоны шийдэмгий байдлыг улам нэмэгдүүлэх гэхдээ хамаг хүчээрээ АНУ-тай хамтран эх газрын Хятадад дарамт үзүүлэх гээд ахин дахин алдаа гаргасан.

 

Энэ бол эргэх боломжгүй ухаангүй зам. Эх газрын Хятад хөгжил цэцэглэлтийн үедээ явж байна. Тайванийг ийм хэрээс хэтэрсэн байдлаар салаад явахыг 1,4 тэрбум хүн зүгээр зөвшөөрнө гэж үү? Арлынхан юу гээч тусгаар тогтнолын тухай яриад байна вэ? АНУ нь сүүлийн жилүүдэд Хятадыг тогтоон барих стратегийг боловсруулж, Тайванийн хөзрөөр чадамгай тоглож байна. Харин Тайванийн эрх баригчид нь Хятадын эсрэг АНУ-ын хорт бодлогын тэргүүн эгнээ болох гэж яарахдаа өөрсдийгөө хорлож байна. Улс төрийн хувьд ингэтэл бүдүүлэг, ухамсар самуурсан улс төрийн  байгууллага цаашид ямар замаар оршин тогтнох вэ?

 

Ардчилсан прогрессив намын удирдлагууд арга барсан алхам хийж, ангалын ирмэг дээрээс мориныхоо амыг эргүүлэхээс татгалзвал энэ зэвэрсэн хадаасыг бүхэлд нь суга татаж авах л үлдэж байна. Тэгэхээр хэдийд хадаасыг сугалах, үүний тулд ямар бахь ашиглах вэ гэсэн асуудал л үлдэж байгаа юм.

 

У Чжаосегийн мэдэгдэл нь ерөнхийдөө бол АНУ болон Япон, түүн дотроо Вашингтон дах Хятадын эсрэг улайрсан хүчинд зориулсан эх газрын Хятадыг илүү хүчтэй сөрөхийг битүү хүссэн хэрэг юм. Гэвч Тайванийн эрх баригчдын түвшин дэндүү доогуур, харж байгаа цар хүрээ нь дэндүү хязгаарлагдмал тул Хятад-Америкийн стратегийн тоглолтын ерөнхий дур зургийг олж харж чадахгүй байна. Тэд эх газрын Хятад өөрсөдтэй адил гэж сэтгээд АНУ-ыг шүтсэн харцаар харсан хэвээр байна. Тэдний дүйнгэ байдал хүмүүсийг аргыг бараад байна.

 

Өнөөдрийн Хятад бол арван жилийн өмнө байсантай огт адилгүй. Тайванийн хоолой дах хүчний тэнцэлд эрс шийдэмгий өөрчлөлт орж, АНУ ба Хятад хоорондын глобал тоглоом дах нөхцөл байдал ч эрчимтэй хөгжиж байна. Хуучин бол Тайванийн хоолойд дайн дэгдвэл Америкийн цэрэг хөндлөнгөөс оролцох боломж нь дарамт үзүүлдэг байсан. Харин одоо Тайванийг эрс шийдэмгий хамгаалах тухай АНУ юу ч гэж мэдэгдсэн эх газрыг айлгаж чадахгүй болсон. Тайван замаар нэгдэх нь манай сайн дурын хэрэг болохоос гаднын заналхийллийн улмаас аргагүй эрхэнд хийсэн сонголт биш юм.

 

АНУ-ыг зүгээс Тайваньд өгсөн бүх амлалтыг бид үл хэрэгсэх бөгөөд салан тусгаарлах үзлийн эсрэг тэмцэх бидний хүсэл зориг нь Тайванийг хамгаалах гэсэн Вашингтоны хүслээс хавьгүй илүү гэж үзэж байна. Онгой тохиолдол үүссэн нөхцөлд хоолойн хоёр талыг бүрэн хэмжээгээр хамруулах манай эрмэлзэл нь мөн адил Вашингтоны хүслээс хавьгүй илүү хүчтэй.

 

Үүнтэй зэрэгцээд эцсээ хүртэл тэмцэх тухай Тайванийн эрх баригчдыг уриалгыг бид үл хэрэгсэж байна. Тайванийн ард түмэн өөрсдөд нь ямар ч ашиггүйн дээр, тэднээс амиа дэмий золихыг шаардахаас цаашгүй байгаа эрх баригчдынхаа туйлширсан бодлогыг хэзээ ч дэмжихгүй гэдэгт итгэж байна. Эцсийн амьсгал хүртэл тэмцэх ажилд нь Тайванийн эрх баригчдад хань болох хүн олдохгүй.

 

Иймээс бид Ардчилсан прогрессив намын удирдлагад хандан төөрөгдлөөс ангижирч, бодит байдлыг хүлээн зөвшөөрөөд улс төрийн чиглэлдээ эрс өөрчлөлт хийж, өөрсдийгөө мухардмал байдлаас гаргахыг уриалж байна. Аз эзэд найдаж, болохгүй бүтэхгүй бүхнийг хийсэн хэвээр байна гэдэг нь цаг дэмий алдаж боломжоор дүүрсэн “цонх”-ыг алдахаас цаашгүй, улмаар мухардалд орвол өөрчлөлт гарах явцыг удирдлагагүй болгоно. Эцсийн эцэст тэд түүхийн хуудаснаа гэмт этгээдүүд гэж үлдэхээс гадна БНХАУ-ын хуулиар хатуу шийтгэл хүлээх болно.

 

Энэ нийтлэлийн дор эх газрын Хятадын уншигчдын бичсэн сэтгэгдэл:

Хуаньцю_jay123: Тайванийн тусгаар тогтнол гэгч нь Хятад үндэстний үхлийн дайсан. Ямар ч тохиолдолд хоолойн хоёр тал нь нэг эцэг өвгөдтэй ч Тайванийн тусгаар тогтнолыг дэмжигч ачийг мэддэггүй үр хойч нь харин янки нарт ахан дүүсийнх эсрэг тэмцэлд тусгах ёстой гэж шийджээ. Энэхүү тусгаар тогтнол гэгчийн хорт хатгуурыг сугалж аваагүй аваагүй цагт Хятад үндэстэнд ямагт харийнхны хяналт дор байх болно.

 

Хэрэв эх газар хүч хэрэглээд эхэлбэл Тайванийн зэвсэгт хүчин 30 минутын дотор устгагдана. Энэ бол хэтрүүлэг биш харин цэрэг дайны өрнөлийн тухай логик дараалалтай сэтгэсний үр дүн юм. Нэгдүгээрт, Тайванийн хоолой нь өргөнөөрөө 200 бээрээс ихгүй, хамгийн нарийн газраа 150 бээр байдаг нь Бээжин ба Тянжин хоорондын зайтай дүйцнэ. Эх газраас харвасан алсын тусгалтай пуужингийн хамрах хүрээ нь Тайван мужийг бүхэлд нь хамрахад хангалттай хүрнэ. Үүний дээр далавчит пуужин, газар байрлалтай пуужингууд нь 10 минутын дотор Тайванийн цэргийн баазуудыг устгаж чадна. Хятадын Ардын чөлөөлөх армийн сөнөөгч онгоцнууд арлын агаарын орон зайд 7 минутын дотор хүрнэ. Ийм богино хугацаанд Тайванийн цэргийнхэн хариу үйлдэл ч хийж чадахгүй. Бүх санаачилга эх газрын гарт байхад ямар хүчээрээ хариу дайрах, яаж дайрах нь ойлгомжгүй. Хэрэв Америкийн цэргийнхэн тэнэгтэж хөндлөнгөөс оролцвол Тайванийн хоолой дах зэвсэгт хүчнийхээ материал техникийн дэмжлэгийг найдвартай хангаад байж чадахгүй болохоор байр сууриа удалгүй алдах нь гарцаагүй. Улмаар тэдний зэвсэг, сумны нөөц нь дуусмагц идэвхгүй байдалд орж алдагдал хүлээж эхэлнэ. Тайванийн хоолой чинь АНУ-аас дэндүү хол учраас цаадуул чинь энд удаан байлдаж чадахгүй.

 

 

 


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд 16 минутын өмнө
Бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө хянуулахаар илгээжээ 49 минутын өмнө
Алба хаагчдын хувцас хэрэглэл, техникт 25 тэрбум төгрөг зарцуулна 52 минутын өмнө
Үйл явдал: Гурилын үнийн талаар мэдээлнэ 57 минутын өмнө
Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийг түр хугацаагаар хаалаа 1 цагийн өмнө
Нийслэлд 6 градус дулаан байна 1 цагийн өмнө
Н.Алтаншагай: Монголын хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох нөхцөл бүрдлээ 14 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөг хоёр дахь жилдээ хэрэглэгчдэд зах зээлийн хамгийн ДООД ҮНЭЭР бэлэг барина 16 цагийн өмнө
Эрдмийн ундраа 77-р сургуулийн төгсөх ангийн сурагчид хорт хавдартай хүүхдүүдийн тасгийг тохижуулжээ 16 цагийн өмнө
Х.Нямбаатар: Өчигдөр шатсан автобус 10 сард хугацаа нь дуусах байсан, трамбайг нэвтрүүлэхээр судалж байна 16 цагийн өмнө
Х.Нямбаатар: Цагаан хад орчмыг тосгон болгоно 17 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 17 цагийн өмнө
Баянхөндий төслийн хүрээнд Баянхонгорын 120 залуус нарийн мэргэжил эзэмшиж, ажлын байраар хангагджээ 18 цагийн өмнө
Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа эргэн ирлээ 18 цагийн өмнө
Э.Төмөрбаатар: Ази-европыг холбох эдийн засгийн коридор нь зүүн бүс 18 цагийн өмнө
Б.Баттөмөр: Ард түмэн жинхэнэ баялгийнхаа эзэн болох хууль эрх зүй нь бүрдлээ 18 цагийн өмнө
Х.Ганхуяг: УИХ-ын гишүүдийн хэн нь лоббид орсныг Банкны хуулиас хараарай, Монгол банкны Ерөнхийлөгч ажлаа хийж чадахгүй байна 18 цагийн өмнө
С.Амарсайхан: Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг ашиглах боломжгүй гэх дүгнэлт гарсан 19 цагийн өмнө
С.Амарсайхан: ОБГ-ын аврагчдын гал унтраахад хэрэглэдэг дрон, робот зэргийг шинэчлэхэд 25 тэрбум төгрөг зарцуулна 19 цагийн өмнө
Л.Батжав: Гэмт хэргийн хохирогчид бодит хохирлоо гаргуулахаас гадна сэтгэцэд учирсан хор хохирлын зэрэг тогтоолгож, шүүхээр нэхэмжлэх эрхтэй 20 цагийн өмнө