Газар хөдлөлтийг урьдчилан мэдээллэх станцуудыг нэмж байгуулна


Газар хөдлөлтийн идэвхжилтийг нарийвчлан тогтоох нүүдлийн станц байгуулахаар төлөвлөж байгаа болон хүчтэй газар хөдлөлтийг амжиж анхааруулах системийн үйл ажиллагааг сайжруулах туршилт хийсэн үр дүнгийн талаар Одон орон геофизикийн хүрээлэнгээс дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Газар хөдлөлтийн зарлан мэдээллэх төвийн цагийн серверийн үйл ажиллагаа жилийн өмнөөс доголдож эхэлсэн гэдгийг тус хүрээлэнгийн удирдлагууд мэдэгдээд шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлэхийг хүссэн юм.

Газар хөдлөлт байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан мэдээллэх, техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх хүрээнд шинээр байгуулах станц байгуулах Шадар сайдын шийдвэрийн дагуу газар чичирхийллийн хурдатгалыг бичигч 10 акселлерометрийн станцын тоног төхөөрөмжийг худалдан авах бэлтгэл ажлыг хангаж эхэлжээ. Дорнод аймгийн Халх гол, Матад суманд газар хөдлөлтийн идэвхжилт ажиглагдаж байгаа учраас хээрийн судалгааны ажлыг эхлүүлж, газар хөдлөлтийг бүртгэх урьдчилан зарлан мэдээллэх станцыг тухайн бүс нутагт суурилуулах төлөвлөгөөтэйгээр ажиллаж байгаа аж.

Шадар сайд зарлан мэдээллэх төвийн үйл ажиллагааг жигдрүүлж шаардлагатай дэмжлэгийг үзүүлэхийг  мэдэгдээд, газар хөдлөлтийн гамшгийг урьдчилан мэдээллэх станцуудыг идэвхтэй бүс нутгуудад суурилуулах ажлыг эрчимжүүлэх үүргийг өгсөн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 49 минутын өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 1 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 3 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21