АНУ нь ОХУ-ын эсрэг ээлжит хориг арга хэмжээ авч, дипломатуудыг нь нутгаасаа хөөж гаргана


АНУ нь Оросыг арваад өндөр албан тушаалтан, 20 том компанийн эсрэг хориг арга хэмжээ авч, элчин сайдын яаманд ажиллаж байгаа 10-н дипломат ажилтныг нутгаасаа албадан гаргах шийдвэр гаргах гэж байгаа тухай “Bloomberg” агентлаг мэдээлжээ. Оросыг Америкийн Ерөнхийлөгчийг сонгуульд хөндлөнгөөс нөлөөлөх гэж оролдсон, том компаниудын эсрэг хакер дайралт хийсний төлөөх ингэж шийтгэж байгаа юм байна. Энэ талаар Байдены захиргаа нь ойрын хугацаанд албан ёсоор мэдээлэх юм байна. 

  Үүний өмнөхөн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки нь Оросын эсрэг ямар хориг арга хэмжээ авах тухай удалгүй мэдээлнэ гэж байсан юм. 

  ОХУ нь Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх гэсэн, том компаниуд руу хакер дайралт хийсэн гэх мэт зэмлэлийг үгүйсгэж байгаа бөгөөд Америкийн албаны хүмүүс ганц ч нотлох баримт гаргаж олон танилцуулаагүй байгааг онцолж байгаа юм. Оросын талын тайлбарлаж байгаагаар энэ бүх хакерын дайралт, сонгуульд нөлөөлсөн зэрэг үндэслэлгүй шалтгаан төдий бөгөөд Оросын эсрэг хориг арга хэмжээг тэдэнтэй тэдэнгүй хэдийн авахаар төлөвлөөд байсныг харуулж байгаа аж. Жишээ болгож Трампыг ялуулсан гэж сонгуулийн дараа явуулсан мөрдөн байцаалтыг зааж байна. Америкийн тусгай албад маш нарийвчилсан мөрдөн байцаалт явуулаад ОХУ нь Трампыг сонгуулиар ялахад ямар нэг байдлаар нөлөөлсөн гэх нэг ч баримт олоогүй юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 51 минутын өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 1 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 3 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21