“Союз Восток” байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн техник-эдийн засгийн дүн шинжилгээг баталжээ


ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийн техник, эдийн засгийн цогц үндэслэлийн хүрээнд боловсруулсан “Союз Восток” байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн техник-эдийн засгийн дүн шинжилгээг “Газпром” НХН батлав.

“Союз Восток” байгалийн хий дамжуулах хоолой нь ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх бөгөөд ОХУ-ын “Сибирийн хүч- 2” байгалийн хий дамжуулах хоолойн үргэлжлэл байх юм. 

Техник-эдийн засгийн дүн шинжилгээний хүрээнд байгалийн хийн хоолой барих төслийн техник, технологийн үндсэн үзүүлэлтүүдийг боловсруулжээ. Тодруулбал, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих байгалийн хийн хоолойн оновчтой маршрут, түүний урт, байгалийн хий дамжуулах хоолойн голч, ашиглалтын даралт, компрессорын станцуудын тоог тогтоосон байна. Төслийн урьдчилсан тооцооллын үзүүлэлтүүд нь төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд эдийн засгийн хувьд үр ашигтай эсэхийг урьдчилан таамаглах бололцоог олгодгоороо онцлогтой.

Монгол Улсын Шадар сайд, Байгалийн хийн хоолойн төслийн Ажлын хэсгийн ахлагч С.Амарсайхан “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа нар ОХУ-ын Газпром НХН-ийн төлөөлөлтэй уулзаж, хамтарсан ажлын хэсгийн төлөвлөгөөг баталсны дагуу ийнхүү төслийн үйл явц эрчимтэй явж байна. Монгол Улсын Засгийн газар болон “Газпром” НХН-ийн Хамтарсан ажлын хэсгийн төлөвлөгөөний дагуу ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих “Союз Восток” байгалийн хийн хоолойн техник, эдийн засгийн үндэслэл энэ оны эцсээр  бэлэн болно. Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг “Газопровод Союз Восток” Тусгай зориулалтын компани боловсруулж байна.  

“Сибирийн хүч – 2” байгалийн хий дамжуулах хоолойн хүчин чадал нь “Сибирийн хүч – 1” байгалийн хий дамжуулах хоолойн хүчин чадлаас 1.3 дахин их байхаар төлөвлөгдөж байна. Тус төсөл хэрэгжсэнээр Баруун Сибирийн байгалийн хийг зүүн Сибирьт нийлүүлэх болон Азийн зах зээлд их хэмжээгээр экспортлох боломжийг бий болгох юм.

Төслийн техник, эдийн засгийн дүн шинжилгээ нь төслийн эдийн засгийн үр ашгийг болон төслийн хэрэгжих боломжтой эсэхийг урьдчилсан байдлаар судалж, төслийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах буюу төслийг хэрэгжүүлэх дараагийн шатанд шилжих эсэхийг тодорхойлдгоороо онцлогтой ажил юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна 14 минутын өмнө
УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ 52 минутын өмнө
Ховор металлын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 1 цагийн өмнө
Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна 1 цагийн өмнө
Бага тэнгэрийн аманд болсон ослын улмаас 7-38 насны дөрвөн хүн гэмтжээ 1 цагийн өмнө
Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замаар болгоомжтой зорчихыг анхааруулж байна 1 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав 2 цагийн өмнө
“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” тогтоолын төслийг батлав 2 цагийн өмнө
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ 2 цагийн өмнө
Ойрын хоногуудад зарим нутгаар цас орж, шуургатай байхыг анхааруулж байна 2 цагийн өмнө
Х.Эрдэнэбаатар: Ардчилагчид маань эвлэлдэн нэгдсэн энэ үед Олон Улсын Ардчилсан Холбооны хурал болж байна 18 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна 18 цагийн өмнө
2024 оны I улиралд 1660 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ 19 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөгөөр үхрийн махыг 13500, хонины махыг 11500 төгрөгөөр худалдаална 19 цагийн өмнө
АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь Боинг 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа 19 цагийн өмнө
Г.Амартүвшин: Шударга бус явдалтай эцсээ хүртэл тэмцэнэ 20 цагийн өмнө
Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй бэлэн гоймон худалдаалж байжээ 21 цагийн өмнө
Д.Сосорбарам: Шүүхийн шийдвэргүйгээр хувийн өмчийг дээрэмддэг коммунист улс болсон байна 21 цагийн өмнө
Л.Гантөмөр: МАН одоо боль... 22 цагийн өмнө
Да.Ганболд: C.Зориг агсны амиа алдсан хэргийг сонгууль бүрээр ярьдаг нь жам боллоо 22 цагийн өмнө