Л.Баттөр: Нас баралт цаашдаа ч нэмэгдэх хандлагатай байна

Өнөрцэцэг
2021/04/17

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Баттөрөөс коронавирусын улмаас нас барж буй иргэдийн өвчлөлийн талаархи мэдээллийг тодрууллаа. 

- Өнөөдрийн байдлаар хичнээн хүн коронавирусын халдвараар нас барсан бэ?

- 41 

- Нас барж буй иргэдийн нас болоод хүйсийн талаар мэдээлэл өгч болох уу? 

- Нас барж буй иргэдийн дундаж наслалт 67 байна. Хамгийн залуу нь 20 настай хөгжлийн бэрхшээлтэй иргэн байсан. Ерөнхийдөө нас барж буй иргэдийн дийлэнхи нь архаг хууч өвчтэй, настай хүмүүс байна. Тодруулбал хорт хавдартай, чихрийн шижинтэй, бронхиттой, элэгний хатууралтай, настай хүмүүс бий. Хүйсийн хувьд ойролцоо байна. 

- Яг коронавирусын халдвараас болоод нас барчихлаа гэдгийг эмнэлгийн орчинд тодорхойлж байгаа юу? 

- Өнөөдрийн нөхцөлд монгол улсад мөрдөгдөж буй хууль, дүрмийн хүрээнд коронавирусаар нас барсан иргэдийн шарилд задлан хийж болохгүй. Тиймээс яг коронавирусаар нас барлаа гэдгийг тогтоох боломжгүй. 


- Нас барсан иргэдийн чандарлаж байгаа юу? 

- Бид бие даан шийдвэрлэж тэг, ингэ гэж хэлэх боломжгүй. Харин ар гэрийнхэнд нь чандарлаж оршуулах талаар зөвлөмж өгч байгаа. 

- Одоо танай эмнэлэгт хичнээн хүн эмчлүүлж байна, тэдний биеийн байдал хэр байна вэ? 

-  ХӨСҮТ  280 ортой. Ор дүүрэн байна. 40 хүний биеийн байдал хүнд, 113 хүн хүндэвтэр,  100 гаруй өвчний биеийн байдал хөнгөн байна. 

- Нас баралт олон байна. Бууруулах боломж бий юу? 

- Нийт өвчилсөн иргэдийн 0,17 хувь нь нас барж байна. Энэ нь дэлхий нийттэй харьцуулахад бага. Бусад улс орнуудад халдвар авсан иргэдийн 2,5 хувь нас барж байгаа тоо баримтууд бий. Цаашдаа нас баралт өсөх хандлагатай байна. Учир нь коронавирусаар халдварласан иргэд 14-21 хоногт биеийн байдал хүндэрдэг. Өнөөдөр илрээд байгаа өвчтнүүд 14-21 хоногийн дараа биеийн байдал хүндэрдэрнэ гэж ойлгож болно. 







0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 1 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 2 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 3 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 4 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21