2021/05/10
USD 2,811

Ц.Ганзориг: Синофармын давтан тунг ирэх долоо хоногийн сүүлээр хийнэ

Өнөрцэцэг
2021/04/17

Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдээлэхдээ: Хөл хорионы хугацаанд буюу 4-р сарын 25 гэхэд вакцинууд буух тул Синофармын давтан тунг ирэх долоо хоногийн сүүлээр хийнэ.

АстраЗенека вакцины давтан тунг тарих 100 мянган хүний эхлэл болох эрүүл мэндийн салбарынхан, цагдаа, онцгой гээд хариу арга хэмжээний талбарт ажилладаг иргэд хоёр дахь тунгаа тариулаад явж байгаа. Тасалдахгүй гэж ойлгож болно.

Вакцин нь гэрээ хийсэн гээд дан ганц манай улсаас үл хамаарч буй дэлхийн улс орнуудын тулгамдсан асуудал гэдгийг ойлгохыг хүсье ээ хэмээжээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна