Лукашенкогийн аминд халдахыг завджээ

Н.Мижидмаа
2021/04/19

Беларусын Ерөнхийлөгч Лукашенко болон түүний гэр бүлийг хүч хэрэглэн устгах замаар улс орондоо төрийн эргэлт хийхээр шийдсэн сөрөг хүчний хоёр идэвхтнийг Орост Холбооны аюулгүй байдлын албаныхан нууц уулзалтын үеэр нь баривчилж Беларусын Улсын аюулгүй байдлыг хангах хороонд хүлээлгэн өгсөн тухай ТАССагентлаг мэдээлсэн байна. 

Беларусын сөрөг хүчний энэхүү хоёр идэвхтэн нь Лукашенко ба түүний хүүхдүүдийг устгах төлөвлөгөөгөө АНУ, Польшийн тусгай албадтай хэлэлцэн зөвшөөрүүлсний дараа Беларусын Арми дах сөрөг хүчнийг дэмжигч генералуудын дэмжлэгийг авахаар тэдний төлөөний хүмүүстэй Москвад нууц уулзалт хийснийх нь дараа баривчилсан байна. 

Үүний дараа Беларусын Ерөнхийлөгч хэвлэлийнхэнд хандан мэдэгдэл хийхдээ өөрийг нь устгах төлөвлөгөөг АНУ-ын Ерөнхийлөгчийн түвшинд дэмжигдсэн болохыг тогтоосон гэсэн байна. Түүнчлэн Ерөнхийлөгч Путин нь Ерөнхийлөгч Байдентай хэдэн өдрийн өмнө утсаар ярихдаа энэ хэргийн талаар түүнд дуулгасан ч ямар нэг хариу тайлбар хийгээгүй гэжээ.

Беларусын сөрөг хүчний хүмүүсийг Москвад баривчилсан талаар Оросын тал тайлбар хийхдээ Орос ба Беларус хоёр нь Холбооны улсын статустай тул Беларуст төрийн төрийн тэргүүний аминд хүрч төрийн эргэлт гаргана гэдэг нь Оросын аюулгүй байдал ноцтой нөлөөлөх тул ийм шийдвэр гаргасан гэжээ. Зарим шинжээчид энэхүү хэргийг АНУ тэргүүтэй өрнөдийн улс орнууд ОХУ-тай хил залгаа улс орнуудад төрийн эргэлт гарган Оросыг үзэн ядагч дэглэмүүдээр хүрээлүүлэх төлөвлөгөөний нэг хэсэг гэсэн байна. Оросыг хилийнх нь дагуу үзэн ядагч дэглэмүүдээр хүрээлүүлэх өрнөдийн төлөвлөгөө биелэхэд тун ойрхон байгаа юм байна. Одоогоор АНУ нь Европ тивд Украйн, Гүрж, Молдова, Литва, Латви, Эстонид илэрхий Оросыг үзэн ядагч нам, хөдөлгөөнийг төрийн эрхэнд янз бүрийн аргаар гаргаад байгаа юм байна.  Беларуст Лукашенког унагаж чадвал Оросыг Европ тив талаас нь үндсэндээ үзэн ядагч Засгийн газруудаар хүрээлүүлж дуусах аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 5 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 11 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 13 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 15 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 15 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 16 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 16 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 18 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 19 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 2026/06/19
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19