АНУ тулгарах сорилтуудад хүчний байр сууринаас хандаж шийдвэрлэнэ

Н.Мижидмаа
2021/04/19

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены захиргаа нь ирээдүйд тулгарах сорилтуудад хүчний байр сууринаас хандаж байх тухай Ерөнхийлөгчийн Аюулгүй байдлын зөвлөх ЖейкСалливан мэдэгдсэн байна. Тэрээр “Fox News” сувгийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ “XXI зууны хоёр дах 25 жилийн хугацаанд тулгарах сорилтуудад АНУ нь хүчний байр сууринаас хандах ёстой гэдэгт Ерөнхийлөгч Байденитгэлтэй байгаа” гэжээ. Харин энэхүү хүчний байр сууринаас хандана гэдэг нь улс орны дотоод нөхцөл байдлыг бэхжүүлж, холбоотнуудтайгаа илүү нягт хамтран ажиллана гэсэн үг юм байна. Түүнчлэн АНУ нь олон улсын дүрэм, гэрээ хэлцээг Хятад бус АНУ бичдэг болгохын тулд Парисын цаг агаарын өөрчлөлтийг гэрээ зэрэг олон улсын институтүүдэд илүү түлхүү оролцдог болно гэсэн байна. 

Мөн АНУ нь Афганистанд явуулж байгаа цэргийн ажиллагаагаа зогсоох замаар ирээдүйд болох тулаанд бэлдэж эхэлнэ гэсэн байна. Байден нь Афганистанаас цэргээ тавдугаар сараас эхлэн гаргаад есдүгээр сар гэхэд дуусгахаар төлөвлөөд байгаа аж. Дашрамд сонирхуулахад Афганистан дах байлдааны ажиллагаа нь 2001 оны аравдугаар сард эхэлж байсан бөгөөд Америкийн түүхэн дэх хамгийн урт хугацаанд явуулж байгаа байлдааны ажиллагаа болж хувираад байгаа юм. Энэ ажиллагааны оргил үед АНУ-ын 150 мянган цэргийн албан хаагч Афганистанд үүрэг гүйцэтгэж байжээ.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 5 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 11 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 13 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 15 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 15 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 15 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 16 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 18 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 19 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 2026/06/19
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19