Чех Оросын хооронд дипломат дайн дэгджээ

Н.Мижидмаа
Өчигдөр

АНУ-ын Ерөнхийлөгч Байден Оросын эсрэг дахин хориг арга хэмжээ авсны дотор Америк дах Оросын дипломат төлөөлөгчийн газар ажилладаг найман хүнийг Америкаас албадан гаргах шийдвэр гаргасан. Үүний дараа Зүүн Европын зарим улс орон АНУ-ын хориг арга хэмжээг дэмжиж байгаагаа зарлан өөрсдийн нутаг дах Оросын элчний ажилтнуудыг олноор нь албадан буцаах шийдвэр гаргажээ. Тухайлбал, Польш улс ямар нэг бодит шалтгаан тоочилгүйгээр Оросын гурван дипломатчийг хөөсөн. Оросын тал хариуд нь Москва дах Польшийн Элчинд ажиллаж байсан таван ажилтныг хөөх шийдвэр гаргасан. Гэтэл Чех улс ОХУ-ыг алан хядах ажиллагаа үйлдсэн гэж буруутгаад Прага хот дах Элчин сайдын яамнаас шууд 18 ажилтныг хөөж шийдвэр гаргаж дээд амжилт тогтоолоо. Орос хариуд нь Москва дах Чехийн элчний 20 ажилтныг хөөх шийдвэр гаргажээ.

 

Чех нь тэртээ 2014 онд Врбетице хот дах зэвсгийн агуулахад болсон дэлбэрэлтийг Оросыг тагнуулчид зохион байгуулсан гэж мэдэгдээд хоёр хүнийг эрэн сурвалжилж байгаагаа мэдэгдсэн байна. Хачирхалтай нь Чехийн талаас зэвсгийн агуулахыг дэлбэлсэн гэж буруутгасан хоёр хүн нь тэр жил ГРУ-ийн экс тагнуул Скрипалийг хордуулах ажлыг хийсэн гэж Их Британийн буруутгасан Петров, Боширов гэгч хоёр хүн болж таарсан. Чехийн сөрөг тагнуулын албаны нотолж буйгаар энэхүү Петров, Боширов гэгч хоёр супер тагнуул нь Англи орж Скирпалийг хордуулахын өмнө эхлээд Чехэд ирж Врбетице хотын зэвсгийн агуулахад цагтай мина байршуулаад явсан юм байна. 

 

Оросын тал энэ бүхнийг үгүйсгэж, Чехийн талын тайлбарыг инээдмийн жүжиг гэж тодорхойлоод “далайн чанад дах эзэндээ үнэнчээ харуулах гэхдээ тэднээс илүү гарсан үйлдэл хийлээ” гэсэн байна. Харин АНУ, Их Британи болон Европын холбоо нь Чехийн хийн үйлдлийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. 

 

Шинжээчдийн үзэж байгаагаар 2014 онд болсон дэлбэрэлтийг гэнэт одоо сөхөж, тэр тусам олны танил болсон Петров, Боширов гэгч хүмүүст тохох нь илэрхий зохиомол хэрэг бөгөөд шалтгаан нь огт өөр гэцгээж байна. Оросыг Чехийн нутаг дээр дэлбэрэлт хийхэд буруутгасны дараа “Росатом” компанийг “Дукованы” цөмийн цахилгаан станцын шинэ блок барих тендерт оролцуулахгүй хөөх болсон тухай Чехийн Ерөнхий сайд мэдэгдсэн нь энэхүү дипломат дайны жинхэнэ шалтгаан гэжээ. 

“Дукованы” цөмийн цахилгаан станцын шинэ блок барих тендерийн ялагчийг 2024 оноос хэтрүүлэлгүйгээр эхэлж 2029 онд барилгын ажлыг эхлүүлээд долоон жилийн дотор дуусгах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Зургаан тэрбум еврогийн төсөвтэй энэ тендерийг авахын төлөө АНУ-ын 

Westinghouse”, Хятадын “China General Nuclear Power”, Францын “EdF”, Өмнөд Солонгосын “KHNP”, Оросын “Росатом” компаниуд өрсөлдөхөөр саналаа явуулаад байсан. 

 

Чехийн парламент дах сөрөг хүчний төлөөлөл хүчтэй шүүмжилсээр өнгөрсөн оны аравдугаар сард тендерийн шалгаруулалтаас Хятадыг компанийг хасуулж чадсан. Одоо дэлбэрэлтэд буруутгагдсан Оросын “Росатом” компанийг хасах нь тодорхой болсон тул АНУ, Франц, Өмнөд Солонгосын компаниуд л үлджээ. “Дукованы” станцын өмнөх блокуудыг 1985 онд Зөвлөлтийн тал барьж өгсөн тул одоо “Росатом” компанид шинэ блокуудыг барих тендерт ялах магадлал өндөр байсан аж.


 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 5 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 11 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 13 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 15 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 15 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 15 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 16 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 18 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 19 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 2026/06/19
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19