​ Цагаан ордон Османы эзэнт гүрэн армян үндэстнийг хоморголон устгах бодлого явуулсныг хүлээн зөвшөөрчээ

Н.Мижидмаа
2021/04/28

Цагаан ордон ийнхүү туркууд нь армян үндэстнийг хоморголон устгах бодлого явуулсан гэдгийг хүлээн зөвшөөрснөөр Турк улс тун эвгүй байдалд ороод байгааг шинжээчид онцолсон байна. Эрдоганы удирдсан Турк улс нь хэт бие даасан бодлого явуулж, НАТО болон АНУ-ын “жанжин шугам”-д үл нийцэх бодлого явуулж, АНУ тэргүүтэй Өрнөдийн их гүрнүүдийн анхааруулгыг үл тоосны хариуд АНУ-ын шинэ Ерөнхийлөгч ийнхүү армяны эсрэг геноцидыг зөвшөөрсөн гэж шинжээчид тайлбарлаж байна. Үүнтэй зэрэгцээд Уулын Карабахадболсон түр зуурын дайнд Азербайжанаар бамбай хийсэн Туркт бут ниргүүлсэн Армен улс нь Байдены энэхүү мэдэгдлийн дараагаар олон улсын тавцанд Туркийг олны өмнө “няслан” ялалт байгуулж өвөрмөц байдлаар хариугаа авсан хэрэг болсон аж. Одоо Туркт АНУ тэргүүтэй өрнөдийн улсуудын зүгээс мөнгө санхүүгийн болон цэрэг улс төрийн ямар нэг дэмжлэг шаардагдах болгонд армян үндэстний эсрэг геноцид хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрөх, Карабахад бут ниргэсэн армянуудаасуучлал гуйх, Турк улсын үндсийн тавилцсан “үндэстний эцэг” болсон хүмүүсийн эсрэг шүүмжилсэн мэдэгдэл хийхийг ил далд байдлаар шаардаж эвгүй байдалд оруулах болно гэдгийг шинжээчид онцолж байна. 

 Цагаан ордноос хийсэн мэдэгдэл:

 Жил бүрийн энэ өдөр бид Османы эзэнт гүрний үеэр армян үндэстнийг хоморголон устгах үеэр амиа алдсан хүмүүсийн амь, амьдралыг дурсдаг бөгөөд ийм аймшигт харгислалыг ахин гаргуулахгүйн төлөөх хариуцлагыг хүлээх болно.

Османы эрх баригчид 1915 оны дөрөвдүгээр сарын 24-нд Констанинополь дах армян үндэстэн сэхээтнүүд ба армян овгуудын тэргүүнүүдийг баривчилж эхэлснээр  тэднийгустгах кампанит ажлын хүрээнд сая таван зуун мянган хүнийг нутаг орноос нь хөөж эсвэл үхэл рүү нь туусан байдаг. Тэр үед тохиолдсон аймшигт үйл явдлыг түүхэнд хэзээ ч мартагдуулахгүйн тулд бид “Meds Yeghern” /армянаар “их харгислал”/-ийн золиос болсон хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж байна. 

 

Энэ бүхнээс амьд үлдсэн ихэнх хүмүүс амьдралаа шинээр эхэлж, дэлхий даяар, түүний дотор АНУ-д шинэ орон гэр хайхаас өөр аргагүй болсон юм. Эрч хүчтэй, тэсвэр тэвчээртэй армян үндэстэн энэ бүхний ард гарч, овог отгоо сэргээж чадсан билээ. Эдгээр жилүүдэд Армен нутгаас ирсэн цагаачид АНУ-ын амьдралд ихээхэн хувь нэмэр оруулсан ч өвөг дээдсийг нь манай эрэгт авчирсан эмгэнэлт түүхээ марталгүй явсаар ирсэн. Бид тэдний түүхийг хүндэлж байна. Бид тэр өвдөлтийг харж байна. Бид түүхийг хүлээн зөвшөөрөхдөө бусдыг буруутгах гэсэндээ бус харин болж өнгөрсөн зүйлс ахин бүү давтагдаасай гэж энэ бүхнийг хийж байгаа юм.

 

Алдсан бүхний араас харуусаж байгаа өнөөдөр бид үр хүүхдүүдийнхээ төлөө байгуулахыг хүсэж байгаа ертөнц рүү, ирээдүй рүү хараагаа шилжүүлцгээе. Тэр бол хоёр нүүр гаргах, үл хүлцэх гэх мэт зүйлс байх ёсгүй дэлхий, тэнд хүний эрхийг хүндэлж, хүмүүс тайван, ёс төртэй амьдардаг байх ёстой. Дэлхийн ямар ч цэгт ирээдүйд харгислал гарахаас сэргийлэх бүх нийтийн шийдэмгий байдлыг хамтдаа бататгая. Мөн бүх дэлхийн хүмүүсийг эвлэрүүлэх, илааршуулахын төлөө чармайцгаая. 

 

Америкийн ард түмэн 106 жилийн тэртээ энэ өдөр эхэлсэн геноцидын үеэр амь үрэгдсэн бүх армян хүний дурсгалыг хүндэтгэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 5 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 11 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 13 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 15 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 15 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 15 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 16 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 18 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 19 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 2026/06/19
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19